MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ ТҮНШЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУДЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2014-10-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас салбарын бодлого, зохицуулалтыг хэрэгжүүлэхэд түншлэлийн хүрээнд хамтран ажилладаг НҮБ, түүний төрөлжсөн болон гадаадын холбогдох бусад байгууллагуудтай Түншлэгчдийн зөвлөлдөх уулзалтыг 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж байна. Энэхүү зөвлөлдөх уулзалтаар дараах хоёр асуудлыг хэлэлцүүлж байгаа юм. Үүнд:
    Тус яам НҮБ, түүний төрөлжсөн байгууллагууд, олон улсын болон дотоодын түншлэгч хамтрагч байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэхийн тулд Түншлэгчдийн Зөвлөлдөх Хороог байгуулах санал гаргаж байгаагаа танилцуулна.
    Зөвлөлдөх Хорооны чиг үүрэгт Монгол Улсын Засгийн газраас баталсан бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын болон холбогдох бусад салбар, олон улсын байгууллагын үүрэг, оролцоо, хоорондын уялдаа холбоог хангах; хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцох, мэдээллийн сүлжээг бий болгох, тогтмолжуулах; салбарын хүний нөөцийг чадавхийг бэхжүүлэх, хөрөнгө санхүүгийн нөөцийг төвлөрүүлэх, төлөвлөх, зохистой ашиглах талаар хамтын шийдвэр гаргах болон хамтын ажиллагааны үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн үнэлэлт, дүгнэлт өгөх, мониторинг хийх, санал, санаачилга гаргах зэрэг асуудлууд багтаж байна.
    Гэр бүлийн хөгжлийн дэмжих жилийн хүрээнд Эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлийн хамгаалалд анхаарлаа хандуулна
    Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд нийгмийн эмзэг бүлэгт тооцогдож, эрхээ хамгаалуулж чадахгүй, хараа хяналтгүй, тэнэмэл амьдралыг сонгож буй хүүхдүүдийн асуудалд анхаарлаа хандуулж байна.
    2014 оны байдлаар нийслэлд 300 гаруй хүүхэд хараа хяналтгүй, тэнэмэл байдлаар амьдарч байна. Үүнээс 60 орчим хүүхэд нь хүнд хэлбэрийн буюу гэр бүл, эцэг эхийн асрамжинд байхгүй 2-9 жил тэнэмэл амьдарч байна. Тэдний 10 хувь нь эмэгтэй, 90 хувь нь эрэгтэй бөгөөд 12-18 шилжилтийн насны хүүхдүүд байгаа юм.
    Эдгээр хүүхдүүд тэнэмэл амьдрал сонгох шалтгааныг авч үзвэл:

    Ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэл
    Ядуурал / гэр, оронгүй /
    Зан төлвийн өөрчлөлт / суурь хүмүүжил /
    Гэр бүл салалт / хойд эцэг эхийн нөлөө / гэсэн шалтгаанаас тэнэмэл амьдралыг сонгоход хүрч байгаа юм.
    Тиймээс эдгээр хараа хяналтгүй, тэнэмэл хүүхдүүдийг нийгэмшүүлж, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжүүлэх талаар түншлэгч байгууллагуудтай санал солилцох юм.

    Харин түншлэгчдийн Зөвлөлдөх Хороог байгуулснаар хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбар дахь гадаад, дотоодын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангах, давхардал хийдлийг арилгах, хөрөнгө нөөцийн зарцуулалтыг сайжруулах, улмаар хамтын ажиллагааг улам бүр үр дүнтэй болгоно гэж үзлээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    ОЛОН УЛСЫН ОХИДЫН ӨДРӨӨР 600 ОХИД ЧУУЛЛАА

    2018-10-11 01:10:46

    “Бэлгийн хүчирхийлэл, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэхэд нийгмийн хамгааллын салбарын оролцоо” чуулган боллоо

    2018-10-08 16:36:39

    О.Алтансүх: 192.5 сая төгрөгөөр хэрэгцээт газруудад нөхөн сэргээх тоног төхөөрөмж,хүүхдийн ор дэвсгэр зэргийг авсан

    2018-10-07 19:50:54

    БАРУУН БОЛОН ГОВИЙН БҮСИЙН СУРГУУЛЬ, БАГИЙН НИЙГМИЙН АЖИЛТНУУДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2018-09-25 17:10:49

    "Нээлттэй хаалганы өдөрлөг"-т ГБХЗХГ оролцлоо

    2018-09-23 17:02:52

    Дархан-Уул аймагт залуучуудын хөгжлийн сарын аяны хаалтын үйл ажиллагаа болов

    2018-09-23 17:01:01

    Хүүхдийг цахим орчинд зүй зохисгүй мэдээллээс хамгаалахад бүх нийтийн оролцоо чухал

    2018-09-19 18:44:30

    “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

    2018-09-17 16:35:26

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!