Зуунмод сум
Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын 2014 оны 08 дугаар сарын 22 өдрийн 1/398 албан тоот, бага насны хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор аймгийн Цагдаагийн газартай хамтран “Police-school”арга хэмжээ зохион байгуулалаа.
Тус арга хэмжээний үед хийгдсэн үйл ажиллаагаа:
1. Аймгийн Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 1-ний өдрийн А/418 тоот захирамж “Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулах тухай” -д шинээр 1 дүгээр ангид элсэн орж байгаа хүүхэд болон 1-5 дугаар ангид сурдаг хүүхэдтэй ажилтан, албан хаагчиддаа хүүхдээ сургуульд хүргэж өгч, авахад зориулж 30 хүртэл минутын цалинтай чөлөө олгож байхыг албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, эрхлэгч нарт цэцэрлэгийн насны хүүхэд болон 1-5 дугаар ангийн сурагчдыг цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгөх үед эцэг эхээс нь хүлээн авч, сургуулиас тарах үед нь эцэг эхэд нь заавал хүлээлгэн өгч байх, хүүхдүүдийг хичээлд цуглах болон тарах үед нь цэцэрлэг, сургуулийн орчинд хариуцлагатай эргүүл, жижүүр ажиллуулахыг ЕБСургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт тус тус даалгаж Зуунмод сумын 5-н сургууль тус бүр эцэг эх, асран хамгаалагчаар хичээл орох болон тарах үед нь хариуцлагатай эргүүл, жижүүр хийх хуваарийг гаргаж баталгаажуулсан байна.
2. Аймгийн Цагдаагийн газрын хүүхдийн байцаагчтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд хэрхэн зөв оролцох талаар ерөнхий боловсролын сургуулийн нийт 3516 сурагч, 563 эцэг эх, асран хамгаалагч нарт
3. Намрын ургац хураалтанд ажиллаж байгаа хүүхдүүдэд болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөр хамгааллын аюулгүй ажиллагааны талаарх заавар, зөвлөмж мэдээлэл өгөх зорилгоор Баянчандмань, Борнуур, Жаргалант, Сүмбэр сумдад ажиллаж ургац хураалтын талбайд очин 3 сумын 59 сурагчидад “Хүүхдэд аюултай ажил”, “Хүүхдийн хөдөлмөр” зэрэг кино үзүүлэн ярилцлага зохион байгуулж, танхимаар 3 сумын 216 сурагчдад “Болзошгүй аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн талаарх ойлголт”, “Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа”, “Болзошгүй аюул эрсдлийн үед үзүүлэх анхан шатны тусламж үйлчилгээ” зэрэг сэдвүүдээр Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Боловсролын газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн нар мэдээлэл хийж, зөвлөмж өгч ажилласан.
Төв аймаг Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс