Зуунмод сум
Олон улсын ахмадын баярыг аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Зуунмод сумын Засаг даргын тамгын газар хамтран “Ахмадын нэг өдөр” хүндэтгэлийн арга хэмжээг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Зуунмод суманд зохион байгуулалаа. Тус арга хэмжээний үер аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн сурагчид “Өвөө эмээгийн сургаал” өртөө ажиллуулан гэр бүлд ахмад настны оролцооны талаар ярилцан ахмад үеэсээ сургаал сонсож, ардын тоглоом наадгайгаар наадаж Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дэргэдэх үндэсний хөгжмийн “Хөх эгшиглэн” хамлаг мэндчилгээ дэвшүүллээ. Мөн энэ үеэр Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулийн 8-12-р ангийн сурагчдын дунд явуулсан “Сэтгэлийн үг” захидлын 2 оролцогч сурагч эмээдээ талархсан сэтгэлийн захидлаа уншиж өгсөн.
10 дугаар сарын 01-ний өдөр Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн хүүхдүүд Зуунмод сумын баг тус бүрээс 75-85 настай байнгын хэвтэрт байдаг 1 өндөр настан нийт 6 өндөр настныд зочилон хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардуулж аймгийн ТBS телевизийн “Хүүхдийн цаг” нэвтрүүлгийг явууллаа.
Төв аймаг Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтэс