MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.ЭРДЭНЭЧИМЭГ:“Хүүхдэд ээлтэй - Хан-Уул”, “Цүнхэн шуудан” хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна

    С.ЭРДЭНЭЧИМЭГ:“Хүүхдэд ээлтэй - Хан-Уул”, “Цүнхэн шуудан” хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байна

    2014-10-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтсийн дарга С.Эрдэнэчимэгтэй 2014 онд хийгдэж буй ажлын явцын талаар ярилцаж, мэдээлэл авсан юм.
    ХУД-ийн Боловсролын хэлтсээс 2014 ондоо хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ярилцлагаа эхлүүлье?

    БШУЯ, Нийслэлийн боловсролын газраас дэвшүүлсэн зорилго, зорилттой уялдуулан  дүүргийнхээ  боловсролын салбарын 2014-2015 оны хичээлийн жилийн зорилго, зорилтоо тодорхойлон ажиллаж байна. Тус дүүрэгт  “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” , “Цүнхэн шуудан” гэсэн 2 хөтөлбөр хэрэгжиж байгаагаараа  онцлог юм. “Хүүхдэд ээлтэй  Хан-Уул” хөтөлбөр нь энэ жилээс эхлэн гурван жилийн турш хэрэгжих бөгөөд “Хүүхэд хөгжил”, “Хүүхэд хамгаалал” гэсэн 2 дэд хөтөлбөртэй. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж ИТХ-аас  нэг тэрбум төгрөг баталсан.
    Дүүргийн боловсролын хэлтэс нь 9-р сарын 06-нд 16 сургуулийн 1000 багшийн чуулга уулзалтыг  МҮСТӨ-нд зохион байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд  ХУД-ын Засаг дарга Ж.Ганхуяг, ИТХ-ын дарга Д.Батбилэг, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар оролцож үг хэлсэн.  Уг чуулган дээр энэ хичээлийн жилд хэрэгжих хөтөлбөрүүдээ  танилцуулснаас гадна  “Мэргэжлийн багш нарын зөвлөл”-ийг байгуулж ажиллах журмыг баталсан юм. Харин дүүргийн бүх цэцэрлэгийн багш, туслах багш нарын чуулганыг  Дүүргийн соёлын төвд  зохион байгуулсан.
    Цүнхэн шуудан хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй ярина уу. Өөр ямар ямар дүүрэгт хэрэгжиж байгаа хөтөлбөр юм бэ?
    БШУЯ-аас ганцхан ХУД-т 15,18,52,75,34 дүгээр сургуулиуд дээр “Цүнхэн шуудан” хөтөлбөрийг энэ жил хэрэгжүүлж байгаа. Тус хөтөлбөрийг ирэх хичээлийн шинэ жилээс эхлэн дүүргийн бүх сургуулиуд  дээр хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Уг төсөл нь эцэг эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлэх, боловсролын үйлчилгээг илүү нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой хүргэх зорилготой.  Хүүхэд болгон нэг хавтастай бөгөөд  уг хавтасыг эцэг эх, багш нарын хооронд холбох гүүр, баримт бичиг болгож байгаа юм. Хавтасыг  хүүхдийн цүнхэнд хийж өгснөөр “Цүнхэн шуудан” гэж нэрлэгдэх болсон. Энэ хөтөлбөрийн хувьд одоогоор бага ангид хэрэгжиж байна. Тийм учраас бага ангийн багш нарын ачаалал нэмэгдэх тул дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэй хамтраад нэг сургуульд гурван ахмад багшийг ажиллуулж байна. Тэдгээр ахмад багш нар маань бага ангийн багш нарт эцэг эхийн оролцоог хэрхэн нэмэглүүлэх, хичээлээ хэрхэн заах зэрэг тус  хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нь туслана гэсэн үг. Энэ долоо хоногт ахмад багш нарт  “Цүнхэн шуудан” төслийнхөө хичээл орж байгаа. Харин ирэх долоо хоногоос сургуулиудад очих болно.
    Танай хэлтэсийн зүгээс цэцэрлэгийн хүүхдүүдэд зориулж  ямар ажлууд хийгдэж байна вэ?
    Энэ жил дүүргийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдаж чаддаггүй, өмнө нь хамрагдаж байгаагүй зорилтот бүлгийн хүүхдүүдэд зуны цэцэрлэгийг ажиллуулсан. Дүүргийнхээ 16-н  хороо болгон дээр нэг бүлэг хичээллүүлсэнээр нийт 400 гаруй хүүхдийг хамруулсан. Зуны сургалтанд зориулж 82 сая төгрөг зарцуулагдсан байгаа. Уг сургалт нь “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн төсвөөс санхүүжигдсэн. Энэ нь эцэг, эхчүүдийн зүгээс ихээхэн талархал хүлээсэн ажил болж чадсан.
    Цэцэрлэгийн багтаамжийн асуудал тулгамдсан асуудал болоод байгаа. Харин ХУД-ын хувьд энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
    Манай дүүргийн хувьд  8, 15, 16-р хороодод төрийн өмчийн цэцэрлэг байдаггүй. Энэ ондоо багтаад наймдугаар хорооны 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтанд орно. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс үйл ажиллагаа нь жигдрээд явна гэсэн үг. 15-р хорооны хувьд 2015-2016 оны хичээлийн жилд цэцэрлэг, бага сургуулийн цогцолбор ашиглалтанд орно.  Цэцэрлэггүй хороодын хүүхдүүдийг  ойр орших хороодын цэцэрлэгт хамруулахаар элсэлтийг зохион байгуулдаг. Цэцэрлэгийн асуудал бол бүх дүүрэгт л байдаг асуудал. Харин манай дүүргийн хувьд цэцэрлэг барих газар бэлэн байдаг нь нэг давуу тал юм. Энэ хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдалт 78,6 хувьд хүрсэн. Харин 114, 115 дугаар сургууль жилийн жилд гурван ээлжээр хичээллэж байна.  
    Сүүлийн үед цэцэрлэгийн багш нартай холбоотой гомдол шүүмж их гарах болсон. Энэ талаар дүүргийн боловсролын хэлтсээс хэрхэн анхаарч байна вэ?
    Цэцэрлэгүүдэд хүүхэд зоддог гэсэн асуудал гарах болсон. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд “Хүүхдэд ээлтэй - Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 19 цэцэрлэгийг камержуулж байна. Энэ ажилд 200 гаруй сая төгрөг төсөвлөгдсөн. Ингэснээр цэцэрлэгүүд камераар 100% хангагдана гэсэн үг. Камержуулалт нь багш хүүхдийг хэрхэн зөв сурган хүмүүжүүлж, анхаарал тавьж байгаа зэрэг олон талын ашиг тустай юм.
    Манай хэлтсийн зүгээс өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л мэдээллийг олонд хүргэх зорилгоор дүүргийн www.khanuul.mn вэб сайтад тогтмол мэдээллүүдийг оруулж, иргэдээс санал хүсэлтийг авч, хариу арга хэмжээ аван ажиллаж байна. Цаашид ч гэсэн бид хэрэгтэй мэдээллээр иргэд, эцэг эхчүүдийг бүрэн хангахыг зорин ажиллах болно.
    Ярилцсанд баярлалаа танд ажлын өндөр амжилт хүсье.

    Эх сурвалж: Arslan.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!