MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөл хуралдав

    Биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөл хуралдав

    2014-10-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    ЭМЯ-ны Хүний эмийн зөвлөлийн дэргэдэх Биобэлдмэл, оношлуурын салбар зөвлөлийн ээлжит хурал болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ. Хурлыг салбар зөвлөлийн дарга БХЗГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал удирдав.

    Тус хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Үүнд:

    1. АШУҮИС-ийн эрдэмтэд болон эрдэм шинжилгээний ажилтнуудын хамтран боловсруулсан “MON-HP уреазийн түргэвчилсэн оношлуурын ерөнхий шаардлага” стандартын төсөлд дүгнэлт гаргасан тус зөвлөлийн гишүүн Н.Мөнхтүвшин, Т.Алимаа нарын дүгнэлтийг хэлэлцэж, MON-HP уреазийн түргэвчилсэн оношлуур нь дурангийн шинжилгээнд суурилсан эдийн шинжилгээ, бактериологийн өсгөвөрлөх арга, молекул биологийн шинжилгээний аргуудтай харьцуулахад уреазийн сорилын мэдрэг ба өвөрмөц чанар 98-99% буюу сайн, өртөг зардлын хувьд хямд, ажилбарын хувьд хялбар, хариу хурдан гардаг зэрэг хэрэглээний ач холбогдолтой талаар мэргэжилтнүүдийн танилцуулга, бүрдүүлсэн материал, үйлдвэрлэсэн оношлууртай зөвлөлийн гишүүд танилцаж шийдвэр гаргалаа.

    Ходоодны үрэвсэлт өвчин, хорт хавдрын гол үүсгэгч шалтгаан болж байгаа хеликобактерийг оношлох, эмчлэх арга улам бүр нарийсч, цусны ийлдсэнд үзэж оношилдог болсон. ХБНГУ зэрэг өндөр хөгжилтэй орнуудад хеликобактерийн халдвартай хүн, ходоодны хорт хавдрын тохиолдол бараг байхгүй болсон байна.

    Манай орны хувьд халдварын тархалт өндөр, хорт хавдрын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан нь ходоодны хавдар байсаар байгаа энэ нөхцөлд үндэсний мэргэжилтнүүдийн анх удаа боловсруулсан “MON-HP уреазийн түргэвчилсэн оношлуур”-ыг ходоод дурандуулж байгаа, ходоодны мэс засал эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдээс эдийн шинжилгээ авч тус бэлдмэлээр оношилж байх боломжтой, мөн үндэсний хэмжээнд анх удаа гаргасан оношлуур учир стандартын төслийг дэмжиж, эрх бүхий байгууллагаар батлуулах шийдвэрийг гаргалаа.

    2. АНУ болон Нидерланд улсын Merck Sharp&Dome B.V үйлдвэрийн папилома вирусын эсрэг “Гардасил” вакциныг улсын бүртгэлд бүртгүүлэх саналыг Монгол эм импекс концернээс ирүүлсэн саналыг хэлэлцэв. Манай улсын хувьд “Дархлаажуулалтын тухай хууль”-ийн дагуу товлолт вакцины асуудлыг нилээд тодорхой зохицуулдаг боловч товлолын бус вакцины бүртгэл, ханган нийлүүлэлт, дархлаажуулалтын асуудал тодорхой бус явсаар ирснийг зөвлөлийн гишүүд онцлоод цаашид товлолын бус вакцины ханган нийлүүлэлт, хэрэгцээг тодорхойлох, хууль журамд нэмэлт өөрчлөлт оруулах, бодлогын баримт бичгүүдийг тодорхой болгосны дараа вакциныг ханган нийлүүлэх байгууллагуудад бүртгэлийн асуудлыг оруулж ирэхийг зөвшөөрөх эсэх талаар тодорхой болгохоор тус зөвлөлөөс шийдвэрлэв.

    3. 2011 онд батлагдсан “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгаар батлагдсан хуульд манай эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын оношилгоонд хэрэглэгдэж байгаа оношлуурыг бүртгэхээр болсон нь тусламж, үйлчилгээний чанарыг хянахад бас нэг том дэвшил болсон юм. Учир нь лабораторийн оношилгоо, шинжилгээг баталгаатай, улсын бүртгэлд бүртгэгдсэн оношлуураар хийдэг болсон нь үйлчлүүлэгчийн оношийг зөв баталгаатай гаргахад чухал ач холбогдолтой болсон.

    Хуулийн заалтын дагуу манай улсын оношлуур ханган нийлүүлдэг компаниуд оруулж ирж байгаа оношлуураа улсын бүртгэлд бүртгүүлэхээр саналаа ЭМЯ-д ирүүлдэг болсон. Тус зөвлөл нь шинээр бүртгүүлэхээр санал ирүүлсэн Монолаб, Сетунари, Баянголмед компанийн ХБНГУ-ын Human GmbH үйлвэрийн клиник, биохимийн 10 нэрийн оношлуур, Roche Diagnostics GmbH үйлдвэрийн 10 нэрийн оношлуур, Австри улсын Dialab GmbH үйлдвэрийн 13 нэрийн оношлуурыг бүртгүүлэх асуудлыг хэлэлцэж, оношзүйн дүгнэлт гаргах шинжээчдийг томилсон.

    4. Шинээр томилогдсон оношлуурын бүртгэлийн үйл ажиллагаанд оношзүйн дүгнэлт гаргах шинжээчдийн сургалтыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    2025-09-09 11:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!