MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эболагийн асуудлаар Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штаб хуралдлаа

    Эболагийн асуудлаар Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штаб хуралдлаа

    2014-10-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штаб өнөөдөр /2014.10.16/ хуралдаж, дэлхий нийтийг цочроогоод байгаа Эбола вируст халдварын өнөөгийн байдал, эрүүл мэндийн улсын албанаас авч хэрэгжүүлж байгаа ажлууд, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

    Штабын хурлыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга А.Эрдэнэтуяа удирдан явуулав.

    Хурлын эхэнд “Эбола вируст халдварын дэлхий дахины өнөөгийн байдал” сэдвээр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга, штабын гишүүн Д.Нарангэрэл, “Эбола вируст халдвараас сэргийлэх талаар хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн, штабын гишүүн Ч.Баярмаа нар тус тус танилцуулга хийсэн.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын албан ёсны мэдээгээр 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар эбола вируст халдвараар дэлхийн 8 оронд нийт 8997 хүн өвчилж, 4493 хүн буюу 49 хувь нь нас барсан байна. Нийт өвчилсөн хүмүүсийн дотор 427 нь эмнэлгийн ажилтан байсан бөгөөд тэдгээрийн 236 нь буюу 55 хувь нь нас баржээ.

    ДЭМБ-аас Эбола вируст халдварын дэгдэлтийг “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН НОЦТОЙ БАЙДАЛ” гэж зарласан бөгөөд Эрүүл мэндийн яамны зүгээс өнгөрсөн 7 дугаар сараас эхлэн бэлэн байдлаа ханган ажиллаж байна.

    ДЭМБ - ын санхүүжилтээр ЭМЯ –ны Шуурхай удирдлагын төвийг 09 дүгээр сарын 23-ны өдөр байгуулж, төвийн ажиллах түр журмыг батлуулсан. Тус төв нь 10 удаа өглөөний шуурхайг зохион байгуулж, Эрүүл мэндийн яамны веб сайтад уг халдварын талаар албан болон албан бус мэдээллийг гаргаж, иргэдэд сэрэмжүүлэг хүргүүлж байгааг хуралдааны үеэр ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцуусан.

    Үүний дараагаар штабын гишүүн Ч.Баярмаа Эбола вируст болон бусад шинээр бүртггэгдэж байгаа халдварын болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах талаар ямар арга хэмжээ авч байгаа талаар танилцуулгыг хийсэн.

    Уг асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн 45/25 дугаар зөвлөмжийг гаргуулан ажиллаж байна.

    Мөн салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, хамтарч ажиллах ажлын төлөвлөгөөг боловсруулж, урт болон богино хугацаанд үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн байна.

    Салбарын яамны зүгээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Гадаад харилцааны яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Гаалийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналт, Хил хамгаалах ерөнхий газарт тогтмол мэдээлэл хүргүүлж, санал солилцон хамтран ажиллаж байгааг дурьдав.

    Эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилтнуудын халдвар хамгааллын бэлэн байдлыг сайжруулах үүднээс ДЭМБ-д оношлуур, зориулалтын халдвар хамгааллын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийн захиалгыг хүргүүлсэн байна.

    Дэлхий дахинд тус вируын халдвар зөөвөрлөгдөн тархаж байгаа өнөө үед хилийн боомтуудын бэлэн байдлыг хангаж ажиллах тал дээр анхаарч байгааг мэргэжилтнүүд онцоллоо. Тухайлбал, халдвар тархсан болон тэдгээртэй хил залгаа орнуудаас 20 орчим гадаадын иргэн манай улсад хил нэвтэрсэн бөгөөд тухай бүрд нь мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж ажиллажээ. Мөн Африкийн орнууд болон шар чичрэгт халдвар гардаг улс орнуудад зорчих өөрийн улсын иргэд, энхийг сахиулах албаны бие бүрэлдэхүүнд эбола виурст халдварын талаар мэдээлэл, сэрэмжлүүлгийг өгч байгаа ажээ.

    Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд тус бүртээ 16-18 хүний бүрэлдэхүүнтэй баг гаргаж, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын бэлэн байдлыг хангах сургалтыг явуулж эхэлсэн байна.

    Тус вирусын халдвараас сэргийлж, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, бэлэн байдлыг хангах нь зөвхөн эрүүл мэндийн салбарын ажил биш, иргэд, байгууллага аж, ахуй нэгж бүрийн үүрэг бөгөөд цаашид улам эрчтэй, шуурхай ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг Төрийн нарийн бичгийн дарга онцлоод Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх асуудал багагүй байгааг тэмдэглэв. Тодруулбал, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдал хангалтгүй, хамгаалах хувцас, хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисын нөөц дутмаг, хүн амын дундах мэдлэг, мэдээлэл хангалтгүй зэрэг тулгамдаж байгаа асуудлууд байна. Энэ бүх асуудлыг шийдвэрлэхэд төсөв хөрөнгө шаардагдах учраас Засгийн газрын хэмжээнд хэлэлцэх учиртайг штабын гишүүд хэлж байсан.

    Мөн ОХУ, БНХАУ, АНУ-д вирусын эсрэг вакцин хийгдэж, туршилтын шатандаа явж байгаа ч бид өөрийн улсын онцлогийг харгалзан Монгол уламжлалт эмнэлгийн арга, зан үйлээ ч ашиглах боломжтой талаар ч санал хэлэх гишүүн байлаа.

    Ингээд штабын хурлаас:

    Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар дундын төлөөлөл, яамны ерөнхий мэргэжилтнүүд, бусад холбогдох салбарын төлөөлөл оролцсон ажлын хэсэг байгуулах,

    “Эбола вируст халдварын тандалт, хариу арга хэмжээний түр заавар” - г Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлуулан хэрэгжүүлэх,

    Бүх шатны эрүүл мэндийн байгууллага гамшгаас хамгаалах, бэлэн байдлын төлөвлөгөөндөө тодотгол хийх,

    Эрүүл мэнд, хил, гааль, хяналтын ажилтнуудыг сургах ажлыг тогтмолжуулж, дадлагажуулах,

    Үзүүлэх сургууль, ширээний дасгал, сургуулилтыг Хил, гааль, хяналтын байгууллагатай хамтран зохион байгуулах,

    Эбола вируст халдварын талаарх мэдээлэл, сэрэмжлүүлгийг бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн явуулах,

    Эбола вируст халдвараас сэргийлэх талаар гарын авлага, брошюр, ханын зурагт хуудасыг гарган холбогдох байгууллага, ард иргэдэд тараах,

    Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцасны нөөцийн судалгааг гарган, дайчлах төлөвлөгөөг гаргах,

    Шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон хил гаалийн байгуулагуудыг оролцуулан хамтран ажиллах зэрэг хэд хэдэн чиглэлд шийдвэр гарч, Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн улсын албаны штабын дарга А.Эрдэнэтуяа гишүүдэд үүрэг даалгавар өглөө.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!