MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.АЛТАНЦЭЦЭГ: ИРГЭДИЙГ ГАРЦААР ГАРГАЖ ХЭВШҮҮЛЭХ ЗОРИЛГООР 34 ИРГЭНИЙГ 17 БАЙРШИЛД АЖИЛЛУУЛСНААР ОСОЛ, АВААР ИЛТ БАГАССАН

    Б.АЛТАНЦЭЦЭГ: ИРГЭДИЙГ ГАРЦААР ГАРГАЖ ХЭВШҮҮЛЭХ ЗОРИЛГООР 34 ИРГЭНИЙГ 17 БАЙРШИЛД АЖИЛЛУУЛСНААР ОСОЛ, АВААР ИЛТ БАГАССАН

    2014-10-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэгтэй 2014 онд хийгдэж буй ажлын явцын талаар ярилцаж, мэдээлэл авсан юм.

    Энэ онд ХУД-ийн Хөдөлмөрийн хэлтсээс ямар ямар ажил хийж хэрэгжүүлж байна бэ?

    2014 онд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст 5000 шинэ ажлын байр бүртгэх ёстой. Үүнээс 3000 нь байнгын шинэ ажлын байр, 2000 нь улирлын чанартай, түр болон төсөл хөтөлбөрөөс бий болж байгаа шинэ ажлын байрууд байх юм. Эхний гурван улирлын байдлаар 2516 гаруй байнгын шинэ ажлын байр, 1600 гаруй улирлын чанартай болон түр ажлын шинэ байрыг бүртгэсэн.

    Манай дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн баталсан 7 хөтөлбөр, 1 төсөл хэрэгжиж байна. Тухайлбал, “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ төсөл”-ийн хүрээнд дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран Боловсролын яамнаас санаачилсан “Цүнхэн шуудан” төслийг  үр дүн өндөртэй хэрэгжүүлж байна. Уг төсөл нь өнгөрсөн хавар 5 дугаар сард хэрэгжиж эхлээд 9 дүгээр сараас үргэлжлэн хэрэгжиж байна.

    “Цүнхэн шуудан” төслийн хүрээнд манай дүүргийн таван сургууль сонгогдсон. Сонгогдсон сургууль тус бүрт гурван ахмад багш нийлж  бүлэг байгуулан, зөвөлгөө мэдээлэл өгч ажиллаж эхэлсэн. Үүний өмнө 15 ахмад багшид зориулсан сургалт зохион байгуулсан бөгөөд сургалт дууссаны дараа буюу 10 дугаар сарын 1-нээс эхлэн төслийн дагуу ажиллаад явж байна. Бүлэг болон ажиллаж байгаа ахмад багш нар гурван сараар үйл ажиллагаагаа явуулна. Эхний сардаа 56 цагийн сургалт, зөвлөмж өгнө. Дараа дараагийн саруудад мөн адил 56 цагийн сургалт явуулна. Нэг бүлэг нийтдээ 1 сая төгрөгийн урамшуулал авна. “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээ” төсөл өнөөдрийн байдлаар  19 бүлэгтэйгээр хэрэгжиж байна.

    Танай хэлтэс дээр “Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд“Эко эргүүл” бүлэг ажиллаж байгаа гэж сонссон. Та энэ талаараа танилцуулбал?

    Хөдөлмөрийн яамнаас хэрэгжүүлж буй “Эзэнтэй Монгол” хөтөлбөр нь манай дүүрэг дээр амжилттай хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн нэг. Уг хөтөлбөрийн хүрээнд ажилладаг “Эко эргүүл” бүлэг  орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороодын нутаг дэвсгэрт бүтээн байгуулагдаж буй ногоон байгууламж, тэдгээрийн тохижилтын ажил, нийтийн эзэмшлийн гудамж талбайн цэвэрлэгээ, захын хороодод хур хогийн цэг үүсгэхгүй байх зэрэг үйл ажиллагааг хариуцан ажилладаг. “Эко эргүүл” бүлэг нь зохион байгуулалтын хувьд хоёр хүн нийлж нэг бүлэг болж, сард 200 мянган төгрөгийн урамшуулал авч ажилладаг юм.

    Саяхан Яармагийн замаар явж байхад, явган хүний гарц дээр зохицуулагч зогсоод зорчигчдыг зам хөндлөн гаргаж байгаа нь их таалагдсан. Энэ талаар та тодорхой мэдээлэлөгөх үү?

    Наадамчдын гудамжны Нисэх, Яармагийн чиглэлийн шинэ зам ашиглалтанд орсон нь иргэдийн талархлыг их хүлээгээд байгаа. Гэвч жолооч нар хурд хэтрүүлэн явах үзэгдэл түгээмэл байна.  Ялангуяа хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан уг шинэ зам дээр зам тээврийн осол нилээдгүй гарах болсон. Үүнтэй холбогдуулан дүүргийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг байгуулагдан, гарц  гэрлэн дохиогүй замаар иргэдийг аюулгүй зөв зорчуулах, гарцаар гаргаж хэвшүүлэх зорилгоор дүүргийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран “40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 34 иргэнийг шинэ замын 17 байршилд хүүхэд, өндөр настай иргэдийг гарцаар гарахад нь туслах зорилгоор гарцан дээрх зохицуулагчийн  ажил хийлгэж байна.

    Мөн дүүргийн ард байрлах гэрлэн дохион дээр 2 хүнийг гарц зохицуулагчаар ажиллуулсанаар түгжрэл, гэнэтийн осол аваараас урьдчилан сэргийлэх боломжтой болсон. Уг ажил их үр дүнтэй болж, 3-р улирлын байдлаар осол аваар мэдэгдэхүйц хэмжээнд буурсан статистик үзүүлэлт гарсанд баяртай байна. Хөтөлбөрт хамрагдаж буй 34 иргэн маань ажлын өдрүүдэд өглөө 07 цагаас орой 19 цаг хүртэл иргэдийг гарцаар зөв гарч хэвшихэд туслан ажилладаг. Харин амралтын өдрүүдэд бага цагаар ажилладаг бөгөөд өдрийн 18272 төгрөгөөр цалинжин ажилладаг.













    Хан-Уул дүүрэг бусад дүүрэгтэй харьцуулахад бүтээн байгуулалт их явагддаг. Танай хэлтсийн зүгээс барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?

    Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр нэлээдгүй ажлыг санаачилж хийлээ. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт байрлах барилгын салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хөдөлмөр хамгааллын инженерүүд, хүний нөөцийн ажилтнуудыг сургалтанд хамруулсан. Мөн “Каритас Чех” олон улсын байгууллагатай  хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулинд оруулах өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, саналыг Хөдөлмөрийн яамны холбогдох газарт хүргүүлсэн. Мөн 9 дүгээр сарын 30-нд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэстэй  хамтарч барилгын салбарынхны дунд “Биднээс-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэсэн өдөрлөг зохион байгуулж, нийт 92 барилгын компанийн удирдлагууд, инженер, албан хаагчдыг оролцуулсан. Энэ үеэр хуулийн төслийн хэлэлцүүлэгт бичгээр 17, амаар 24, нийт 41 санал гарсаныг протоколд тэмдэглэн авсан. Мөн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны /ХАБ/ туг маань 7 хоног бүр барилгын компаниудаар аялан, үүний үр дүнд тэдгээр компаниудад тодорхой ажлууд зохион байгуулагдаж байна. 9 дүгээр сарын сүүлийн 7 хоногт тохиодог Хөдөлмөрийн салбарын ажиллагсадын өдрийг угтан санаачлан зохион байгуулсан 14 хоногийн ажлын нэг хэсэг нь өдөрлөг, хэлэлцүүлгүүд байлаа.












    Дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс нь жижиг, дундүйлдвэр эрхлэгчидтэй хэрхэн хамтран  ажиллаж байна вэ?

    Бид “New media” групптэй хамтран бизнес эрхлэгчдийн санхүү, нягтлан бодох  бүртгэлийн мэдлэгийг сайжруулах, тайлан баланс хялбар аргаар, богино хугацаанд гаргах, ашиг орлогоо бодитоор дүгнэн бизнесээ урт хугацаанд амжилттай удирдахад туслах зорилгоор сургалт, хэлэлцүүлэг явууллаа. Уг сургалтанд жижиг, дунд үйлдвэрлэл /ЖДҮ/ эрхэлдэг 20 гаруй байгууллагын удирдлагууд оролцсон. ЖДҮ-ийг дэмжих, хамтран ажиллах ажлын хүрээнд жижиг, дунд үйлдвэрийг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгож байна. Энэ жилийн хувьд тус дүүрэгт ЖДҮ-ийн санхүүжилтэнд нэг тэрбум төгрөг хуваарилагдсан. Зээлийн материалыг өнгөрсөн улиралд хүлээж авсан. Одоогийн байдлаар 600 гаруй сая төгрөг жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гарт очсон байгаа. Харин цөөн хэдэн төслийн хувьд барьцаа хөрөнгө бага, үйл ажиллагаа нь жигдрээгүй гэсэн шалтгаанаар хасагдсан. Зээлийн үлдэгдэл санхүүжилтын мөнгө нь 10 дугаар сарын 30-ны дотор жижиг, дунд бизнес эрхлэгчдийн гарт очсон байх ёстой.

    Мөн өмнөх жил олгогдсон ЖДҮ-ийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн төслийн хэрэгжилт, эргэн төлөлтөнд хяналт тавьж ажиллаж байна.Өнгөрсөн онд гэхэд л 500 сая төгрөгийн зээл иргэдэд олгосон. Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  сангаас ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилгоор жижиг зээл олгодог. Энэ жилийн тухайд Төрийн банкаар дамжин хэрэгжиж байна. Манай дүүрэгт 600 сая төгрөг хуваарилсан, өнөөдрийн байдлаар 130 сая төгрөгийн жижиг зээл олгогдсон байна. Иргэд уг зээлийг төрийн банкнаас жилийн 0.85 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай авч болох ба иргэдэд 5 хүртэлх сая төгрөг, нөхөрлөл, хоршоонд 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг үл хөдлөх хөрөнгө барьцаалахгүйгээр олгодог. Тус зээлийн гол зорилго нь ажлын байр шинээр бий болгох, өмнөх ажлын байрыг тогтвортой хадгалах зорилготой юм.

    Дэлгэрэнгүй мэдээлэлөгсөн танд баярлалаа. Танд болон танай хамт олонд ажлын амжилт хүсье!
    Эх сурвалж: Аrslan.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!