MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Худалдан авах ажиллагааны газар 2014 онд зохион байгуулах төсөл, арга хэмжээнийхээ 88%-ыг хийж гүйцэтгээд байна

    Худалдан авах ажиллагааны газар 2014 онд зохион байгуулах төсөл, арга хэмжээнийхээ 88%-ыг хийж гүйцэтгээд байна

    2014-10-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар нь 2014 онд төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 147 төсөл арга хэмжээ буюу 273 багц ажлын тендер шалгаруулалтыг Засгийн газрын шийдвэр болон холбогдох яам агентлагийн хүсэлтээр зохион байгуулж байна.

    Өнөөдрийн байдлаар 239 багц төсөл арга хэмжээний тендер шалгаруулалтыг явуулж дууссан. Энэ нь нийт ажлын 87,5% юм. Түүнчлэн 25 багц ажлын тендер шалгаруулалтыг үргэжлэн явагдаж байгаа нь 2014 онд зохион байгуулах ажлын 9,2% юм.

    Төрийн худалдан авах ажиллагаа буюу төсвийн хөрөнгөөр санхүүжих тендер шалгаруулалтыг амжилттай зохион байгуулахад Худалдан авах ажиллагааны газраас гадна төсвийн ерөнхийлөн захирагч яам, агентлагуудын үйл ажиллагаа, оролцоо ихээхэн чухал юм.

    Энэ онд Эрчим хүчний яам 42, Зам тээврийн яам 40, Барилга хот байгуулалтын яам 35, Эрүүл мэндийн яам 25, Уул уурхайн яам 22, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам  22, Боловсрол шинжлэх ухааны яам 21 гэрээ буюу хамгийн олон гэрээ байгуулж бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй зохион байгуулсан байна.

    Дээрхи ажлуудын тендер шалгаруулалтыг явуулж гүйцэтгэгчийг тодруулсанаар 1600 гаруй суудалтай хүүхдийн 4 сургууль, спорт заал, 1250 хүүхэд хүлээн авах чадалтай 11 цэцэрлэг, Үндэсний номын сан, Соёлын өвийн төв, 360 ортой МСҮТ-ийн 3 дотуур байр, 4 аймагт политехникийн коллеж, МСҮТөв, 20 гаруй км хатуу хучилттай болон сайжруулсан авто зам, 15-35 КВ-ын 200 гаруй км цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц, 3000 орчим метр дулаан дамжуулах шугамын өргөтгөл, сумын төвүүдэд эхчүүдийн амрах байр, эрүүл мэндийн төвүүд баригдах боломжтой болж байна. Мөн эмнэлэг, сургууль, гааль, татвар, хууль сахиулах, байгууллагууд, эрчим хүчний салбар, иргэний нисэх болон авто  замын салбарын байгууллага, лабораторуудад шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг нийлүүлэх боломж бололцоо бүрдэж байна.

    Эдгээр ажлууд хийгдсэнээр ард иргэд та бидний тав тухтай орчинд ажиллаж амьдрах, төрийн үйлчилгээ авах, үр хүүхэд маань сурч боловсрох боломж нөхцөл сайжирна гэж үзэж байна.

    ХЯНАЛТ, ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ХЭЛТЭС

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    2015.07.07-ны өдөр Гадаад хэргийн яамнаас зохион байгуулсан уулзалтанд оролцов

    2015-07-10 05:35:58

    ХАМТАРСАН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    2015-05-23 08:06:17

    Цахим хурал хийлээ

    2015-05-19 08:16:27

    Тендерийн нээлтийн мэдээ

    2015-05-17 22:53:25

    Худалдан авах ажиллагааны талаарх зөвлөлдөх уулзалт боллоо

    2015-05-10 22:46:18

    Уулзалт зохион байгуулав

    2015-05-10 22:44:52

    Зөвлөлдөх уулзалт боллоо

    2015-04-22 04:38:59

    Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүх Худалдан авах ажиллагааны газрын ажилтай танилцлаа

    2015-03-11 02:58:15

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!