MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Нийт эмнэлгүүдийн чадавхи дээшилсэн нь мэдэгдэж байна”

    “Нийт эмнэлгүүдийн чадавхи дээшилсэн нь мэдэгдэж байна”

    2014-10-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Өнгөрөгч амралтын өдрүүдэд өрнөсөн Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдрийн эргэн тойрноос сурвалжиллаа.

    Улсын клиникийн нэг, хоёр, гурав дугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв гээд нийслэлд байрлах бүхий л эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилчид ард иргэд, олон нийтэд өөрсдийн үйл ажиллагааг сурталчлах, тайлагнах зорилгоор нэг дор цугларан, салбарынхаа нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулсан. Энэ үеэр өдөрлөг зохион байгуулагчид эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, чих, хамар, хоолой, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн системийн үзлэг хийн, артерийн даралт хэмжих зэрэг тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

    Эрүүл мэндийн салбрын нээлттэй хаалганы өдрийг сэтгүүлч миний бие, өдөрлөгт зорин ирсэн иргэдтэй хамт сурвалжилсан юм. Өдөрлөгийн үйл ажиллагаа, эргэн тойрныг хамт сурвалжилсан, хөтөч/иргэн/ н.Хандаа гуайн яриаг хүргэе.

    Тэрээр, “Эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг болно гэдэг мэдээллийг аваад өнөөдөр зорьж ирлээ. Би өөрөө эрүүл мэндийн салбартаа ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн. Салбрынхаа мэдээ, мэдээллийг чих тавин сонсох юм. Өдөрлөгт оролцож байгаа бүх байгууллагуудын “асар”-аар явлаа, танилцлаа. Үйл ажиллагаагаа энгийн ойлгомжтой тайлбарлаж, ямар үед тэр байгууллагуудад хандах уу, яаж хандах уу гээд мэдээлэл өгж байх юм. Мөн үйл ажиллагаагаа зурагт самбар, тараах хуудсаар танилцуулахын хажуугаар зарим төрлийн үзлэг, тусламж үйлчилгээг үзүүлж байгаа харагдсан. Түрүүн ХУЭМН-ийн асраар орохдоо даралтаа хэмжүүлээд авлаа. Эрүүл, зөв амьдралын дадал, өвчин эмгэгээс эрт сэргийлэх талаар мэдээлэл өгч байна. Энд цугласан бүх л байгууллагууд “Эрүүл мэндийн зөв дадал хэвшил” сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өгч байсан. Би Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагаа, тайланг онцолж харлаа. Зөвхөн УГТЭ ч гэлтгүй эрүүл мэндийн салбарын нийт байгууллагуудын чадавхи илт дээшилсэн нь мэдэгдэж байна” гэв.

    Өнгөрсөн 2 жил гаруйн хугацаанд УГТЭ-т чамлахааргүй олон шинэчлэл, бүтээн байгуулалтыг хийж, эрүүл мэндийн салбарын өнгө төрхийг нэмжээ. Хамгийн чухал нь иргэн хүнд хүрэх эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй, бидний хэрэгцээнд таарсан тусламж, үйлчилгээг үзүүлэхээр зорин ажиллаж байгаа аж. Орчин үеийн технологийн шинэчлэлийг эрүүл мэдийн салбарт нэвтрүүлж буй гэдгийг тус салбарынхан хэлэх юм билээ. Тэгвэл техник, технологийн шинэчлэлийн хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлэг тархины цус харвалт, зүрхний шигдээсийн дараах эрчимт эмчилгээний төвийг байгуулжээ. Ингэснээр энэ чиглэлийн хүнд өвчтөнд эрчимт эмчилгээ, нөхөн сэргээх цогц тусламжийг цаг алдалгүй үзүүлэх болжээ. Улсын гуравдугаар төв эмнэлэгт Мэдрэлийн заслын тоног төхөөрөмж иж бүрнээрээ шинэчлэгдсэн байна. Мөн гемодиализийн тасгийг П.Н.Шастины нэрэмжит тус эмэлэгт шинээр байгуулсан төдийгүй энэ чиглэлийн тусламж үйлчилгээ үзүүлэх төвийг ЭХЭМҮТ, Орхон, Дорнод аймгийн БОЭТ-үүдэд шинээр байгуулсан нь гемодиализийн эмчилгээний хүртээмжийг дээшлүүлж, хүлээгдлийг багасгахад нөлөөлж байгаа гэдгийг тус төвийхөн хэлж байлаа.

    Өдөрлөгийн хүрээнд эмнэлгүүдэд өнгөрсөн 2 жилийн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт, тоног, төхөөрөмжийн шинэчлэлүүд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ хэрхэн сайжирч буй талаараа тайлагнаж байлаа. Мөн энэ үеэр Нийслэлийн яаралтай, түргэн тусламжийн 103 төвийн хамт олон анхны тусламжийг хэрхэн хүргэх талаар иргэдэд үзүүлэх сургалтыг явуулж байсан нь онцлог харагдаж байв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    2025-09-09 11:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!