Монгол Улсын Засгийн газрын “Ахуй үйлчилгээний салбарыг дэмжих” хөтөлбөрийн хэрэгжилт болон Нийслэлийн 375 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтэс, Монголын үсчин гоо засалчдын холбоо, Үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоотой хамтран “Үс гоо засал-2014” тэмцээнийг өчигдөр амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 15 салоны 30 гаруй үсчин, гоо засалчид оролцож эрэгтэй сонгомол, эрэгтэй тайралт, эмэгтэй урт үсний үдшийн гоёл,эмэгтэй задгай самналт, хумс засалт, хуримын нүүр будалт гэсэн 6 төрлөөр мэргэжлийн ур чадвараа сорив. Харин Монголын үсчин гоо засалчдын академийн ерөнхийлөгч, Олон Улсын шүүгч, Монгол улсын “Мастер үсчин” Ц.Цогзолмаа, Үсчин гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн, олон улсын шүүгч, Монгол улсын “Мастер үсчин” Д.Одхүү, Монгол улсын мастер гоо засалч, магистр, Олон Улсын шүүгч Ж.Сармандах нарын бүрэлдэхүүнтэй шүүгчид тэмцээнийг шүүсэн юм.
