MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Эрдэнэ болсон эрүүл мэндээ өөрөө хамгаалах ухамсар, эрүүл мэндийн боловсрол олгох эхлэл тавигдлаа

    Эрдэнэ болсон эрүүл мэндээ өөрөө хамгаалах ухамсар, эрүүл мэндийн боловсрол олгох эхлэл тавигдлаа

    2014-10-14
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Амьдралын зөв дадал хэвшлээс эрүүл мэнд уяатай явдгийг одоо ид ярьж байна. Эрүүл мэндийн бүтээгдэхүүний хэдэн арван сүлжээ бий болж ном жороор нь уух юм бол зуу байтугай наслах реклам сурталчилгаа телевиз сэтгүүлд хойморлох болоод удлаа. Харин хүн амын эрүүл мэндийн түвшин төдий хэрээр дээрдсэн гэж хэлэхэд хангалтгүй.

    Эрүүл мэндийн салбарынхан өнгөрсөн 20-оод жилд өвчтөнтэй ажиллаж ирснээс цаад суурь шалтгаанд нь анхаарал төдийлөн тавьж байгаагүй санагддаг. Ардчилалд шилжсэнээр эрүүл мэндийн салбар улс төрийн амлалтын чухал хэсэг болж ирсэн. Сум орон нутгийн эмнэлэг амбулаторийг шинээр шохоодож, дээврийг засч аргалсаар, цаасан дээр сонгуулиас сонгуульд эрүүл мэндийн салбарт тавих төсөв мөнгө өсөөд байх ч эмнэлэг тийш зорих ардын зам улам өргөн бас саад төвөг ихтэй болсоор ирсэн. Сүүлийн жилүүдэд харин арай өөр хандлага бий болсон харагддаг. Эрүүл чийрэг Монгол хүнийг олон болгох нь зөв юм байна гэсэн ерөнхий нэг гарц олж харсан ч түүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх талаар олон төөрөгдөлд орж эрүүл мэндийн ажлыг их ч улс төржүүлж ирлээ бид. Төрөөс “Эрүүл Монгол хүн” гэсэн төсөл зорилт байх ёстой гэдгийг ойлгосон ч хэтэрхий дээгүүр яригдаад өнгөрөх тул их мөнгө цацах ч доогуураа наалдацгүй. Ханиаднаас өгсүүлээд хавдар авах эрсдлийн дор амьдрах иргэдийн өдөр тутмын хэв маяг хэвээрээ л байгаа. Хоолны хордлогыг азгүй нэгэн тусч, халуун цайнд золгүй нэгэн түлэгддэг, цаг нь болоогүй бол архинд түлэгдэж үхэхгүй хэмээн нас богиносгож эмнэлэгт хөтлөх буруу зуршил хэвшил амьдралд суурьшсан байхад эрүүл мэндийн салбарыг өөд нь татахыг хөрөнгө мөнгө эмнэлгийн ор хангамжтай холбон ярьсаар ирсэн байдаг. Сэтгэлгээгээ өөрчилж ямар зорилго тавьж юунаас эхлэхээ зөв тооцсон холыг харсан стратегитай болох нь энэ салбарын асуудал болоод байгааг төр сая л олж харж байна. Монгол иргэн эрүүл байхын тулд олон ортой эмнэлэг биш амьдралын зөв дадал хэвшил хэрэгтэй гэдгийг саяхан тунхаг болгосон. Үүний төлөө олон талт түншлэлд тулгуурласан бүх нэгж өрх иргэнд амьдралын зөв дадал хэвшлийг сурталчлах Эрүүл мэндийн довтолгоог эхлүүлжээ. Товчхондоо эрдэнэ болсон эрүүл мэндээ өөрөө хамгаалах ухамсар эрүүл мэндийн боловсрол олгох эхлэл.

     Бидний орон гэрт өрхийн тоогоор орж ирсэн заавал хэвшүүлэх 21 дадал гарын авлага номын зөвлөмжөөр эрүүл мэндийн довтолгооны “А” үсэг нь эхэлж байгаа гэж болно. Эрсдэлтэй олон хүчин зүйлд амьдарч байгаа бидний хувьд өвчин тусахгүй байх нөхцлийг хангасан тусгай өөр шинэ ахуй үүсгэх тухай бус эрүүл мэндээ хамгаалж болох олон аргын гол гэснийг нь л иргэдийн ухамсарт суулгах нь энэ аяны гол зорилго байх. Зунаас эхэлсэн энэ довтолгоо одоогийн байдлаар хаа хүрч ямар фронтоор өргөжөөд байгааг дүгнэж хэлж чадахгүй ч гэрт нь ирсэн номоо эргүүлж харсан нэг ч гэсэн иргэн өндийж босоод халуун цайгаа хүүхдийн хөлөөс холтгож, машиндаа аюулгүйн бүсээ бүслэчихье гэх санамжийг бий болгож чадаж байвал том л амжилт. Намар боллоо сэрүү орлоо гээд ханиадны эм нөөцлөх биш хүүхэддээ амин дэм өгч салхинд гаргачихья гэж сэтгэдэг болж байгаа бол том ололт. Өвчтөн хүнд хэрхэн үйлчилж байгаагаар нь эрүүл мэндийн салбарын ажлыг бүхлээр нь дүгнэчихдэг болсон нь иргэдийн буруу бус. Өвчинтэй тэмцэхийн зэрэгцээ өвчнөөс сэргийлж чаддаг аминдаа арчаатай ард түмнийг олонх болгохыг салбарынхаа нэг зорилт болгож тавьсан нь энэ Засгийн газрын ЭМЯ-ны сэтгэлгээ хандлагадаа хийсэн том эргэлт. Өнөөдөр ханиад хүрсэн хүүхдийн тоо буурахгүй байж болно. Харин ирэх жил ханиад хатгаанаас хүүхдийг нь эмнэлэг биш эцэг эхийн өөрсдийнх нь арчаа халамж зөв асаргаа хамгаална гэдгийг ойлгосон олон иргэд 103 руу утас зохихоо болино. Нэг жилд амбулаторийн үзлэг үйлчилгээ авдаг 16 сая 576 хүний нэг байхаа болино. Түргэн тусламжийн дуудлага өгсөн 731 мянгадах иргэн болох хэрэггүй болно. Амьдралын зөв дадал хэвшилтэй иргэд олон болохын хэрээр эмнэлгийн ачаалал буурч иргэнд ч улсад ч эдийн засгийн хэмнэлт гарч эхлэнэ.

    Үе үеийн эрүүл мэндийн сайдууд өөрийн багтай хамтарч их хүн ардынхаа эрүүл энхийн төлөө их юм хийж ирсэн байх. Бараг сайд бүр л нэг санаачилга төсөл уриа гаргасан байдаг. Энэ удаагийн эрүүл мэндийн яам иргэдтэй хамтран түншилж эрүүл мэндийг нь бусдын гарт, эмчийн мэдлэг чадварт шилжихээс нь өмнө өөрийнх нь мэдэлд байгаа гэдгийг ойлгуулах ажлыг хийж байна. Үүнийг хэт үнэлж байна магтаад сүйд болоод яахав. Гэхдээ аливаа сайн эхлэл, зөв ажлыг улс төржүүлээд замын дундаас таслаад өгөхдөө манай нам төрийнхөн гарамгай гэдгийг бид олонтаа харсан. Эмнэлгийн салбарын ачааллыг байнга нэмэгдүүлэх суурь болсон амьдралын буруу хэвшил өөрөөс шалтгаалах өвчлөлийг бууруулах ажил одоо ид өрнөж байна. Төр сайн сайханд хүрэх олон эхлэлийг хийдэг ч үнэндээ асар их улс төрждөгөөс болоод төгсгөлгүй орхигддог. Нэг үйлдвэрийн ажил тасарч болно. Харин хүн хамгийн үнэт эрдэнэ болсон эрүүл мэндийн төлөө төлөөх сайн эхлэл бүрэн хийгдэж, төгс үр дүнтэй байх нь олонд тустай болохыг улстөрчид маань ойлгож байгаа л гэж найдаж байна.

    Өвчнөө эрт оношлуулж эмчилгээ авах ч бас л чухал ажил. 11 аймагт оношилгооны төвтэй болсон болохоор гэрийнхээ шөлийг ууж эмнэлэгт эмчлүүлэх иргэд олон болсон байна. Иргэн бүр амьдралын зөв дадал хэвшилтэй, өрх гэртээ эрүүл мэндлээ хамгаалж сурвал өвчин тусаж эмнэлэгт очихгүй байх дор хаяж 60 хувийн боломж байна. Эм тариа шахах тухай бус иргэн хүн эрүүл мэндээ сахих тухай суурь асуудлыг барьж авсан Эрүүл мэндийн яамны энэ эхлэлийг бид дэмжиж Эрүүл монгол иргэний тоонд багтахын тулд өрх бүлээрээ хамтдаа хичээх хэрэгтэй, бас тэгэх үүрэгтэй ч байх.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!