MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Иргэд өвдөхөөсөө өмнө эмчээс зөвлөгөө авдаг болжээ

    Иргэд өвдөхөөсөө өмнө эмчээс зөвлөгөө авдаг болжээ

    2014-10-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Эрүүл мэндийн салбарын “Нээлттэй хаалганы өдөр” Чингисийн талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө.

    Өдөрлөгт ЭМЯ, Нийслэлийн эрүүл мэндийн газар болон 1-3 дугаар шатлалын эрүүл мэндийн байгууллага, тусгай мэргэжлийн төвүүд оролцож, үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлан, үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн юм.

    Энэхүү өдөрлөгийн онцлог нь иргэд эрүүл мэндийн цогц мэдээллийг нэг дороос авахын зэрэгцээ эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцах боломжийг бүрдүүлсэн нь байв.

    Улсын клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нарын хувьд гурван төрлийн үзлэг хийж байсан бөгөөд өнгөрсөн ням гарагт нийтдээ 500 орчим иргэдийг үзлэгт хамруулжээ. Харин Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч мэргэжилтнүүд залуучууд голдуу цуглуулсан байлаа. Учир нь тэд бэлгийн замын халдарт өвчин болоод түүнээс урьдчилан сэргийлэх талаар яриа таниулга хийж байсан юм. Тэд халдварт өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөө өгч, танилцуулгын хамт бэлгэвч тараасан. Улмаар видео танилцуулгаас гадна хавдар өвчний үзлэг, урьдчилан сэргийлэх аргыг иргэдэд танилцуулж байлаа.

    Сүүлийн үед олон хүний тэр дундаа эмэгтэйчүүдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг таргалалтын талаарх танилцуулга цөөнгүй хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд жин, өндөр хэмжиж, тухайн хүний байх ёстой жин болоод илүүдэл жинг тогтоож, хэрхэн яаж жин хасах талаар зөвлөгөө өгч байсан. Таргалалтыг саяхан болтол өвчинд тооцдоггүй байсан. Тэгвэл таргалалт нь бие махбодийн бодисын солилцооны үйл ажиллагааг алдагдуулж байдаг өвчин ажээ. Энэ өвчинд эмэгтэйчүүд зонхилон өртдөг ч сүүлийн үед эрчүүд, хүүхдүүд хүртэл өртөх болжээ. Их идэх, буруу хооллох, хөдөлгөөний хомсдолоос үүдсэн энэхүү өвчинд өртөхгүйн тулд ямар дасгалыг хэрхэн хийх талаарх эмчийн зөвлөгөө сонирхолтой байсан юм.

    Улсын клиникийн нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн гээд нийслэлд байрлах бүхий л эмнэлгүүдийн эмч, мэргэжилтнүүд эрүүл аж төрөх, эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгөхөөс гадна чих, хамар, хоолой, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн системийн үзлэг хийж, артерийн даралт үзсэн юм.

    Тус өдөрлөг хоёр өдрийн турш зохион байгуулагдсан ч дараалал ихтэй байсан. Ялангуяа иргэд шууд зорьж очоод үзүүлэх боломжгүй гурав дахь шатны эмнэлэг буюу клиникийн эмнэлгийн эмч нарын үзлэг илүү их дараалалтай байсан юм. Сүүлийн үед өвдсөн хүн эмнэлэг зорьдог гэсэн ойлголт хуучирч, өвдөхөөсөө өмнө эмчээс зөвлөгөө авдаг болсныг эмч нар бас сайшаан хэлж байлаа. Ялангуяа өндөр настнуудын хувьд зөвлөгөө авах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах нь нэмэгджээ.

    Өдөрлөгийн хүрээнд иргэдийн даатгалын дэвтэргүй байсан ч үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгч байсан юм.

    Иргэд “Ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь ард иргэд бидэнд хэрэгтэй сайхан үйл явдал болж байна. Тэр дундаа ахмад настан, даатгалын дэвтэргүй иргэд үнэ төлбөргүй үзүүлнэ гэдэг том боломж” хэмээн ам сайтай байлаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН БАЙГАЛИЙН НӨӨЦ, ЭКОЛОГИЙН САЙД А.А.КОЗЛОВЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-12-19 17:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны онцлох хүүхдүүдэд шагнал гардуулж, баяр хүргэлээ
    2025-12-18 17:37:00
    Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо
    2025-12-17 16:17:00
    Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
    2025-12-15 11:43:00
    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!