Хүүхдийн төлөө үндэсний газар “Олон улсын ахмадын өдөр”-ийг тохолдуулан мөн Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойг, угтсан ажлын хүрээнд салбарынхаа ахмадуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Мөн хүүхдийн байгууллагын ахмад ажилтнууд Монгол улсын Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн үйл ажиллагаатай танилцаж, хүүхэд багачуудтай уулзаж хийж бүтээсэн зүйлийг нь үзэж сонирхлоо.