Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар
10 дугаар сарын 11-ний өдрийг “Үндэсний мод
тарих өдөр” болгосонтой холбогдуулан тус өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Үндэсний
мод тарих өдөр”-ийн нээлтийн ажиллагаа болов.
Нээлтэд Улсын Их Хурлын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Арвин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар болон оролцогч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Энэхүү арга хэмжээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга болон 40 албан хаагч оролцож тус хүрээлэнд 80 мод технологийн дагуу суулгаж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг моджуулахад нэмэр боллоо.
Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Гадаад харилцааны яам, МҮОНТ, УИХ-ын Тамгын газар, Баянзүрх дүүргийн 21 дүгээр дунд сургуулийн 4 дүгээр ангийн сурагчид, Баянзүрх дүүргийн Боловсролын газрын ажилтнууд мод тарих арга хэмжээнд оролцлоо.