Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд уг арга хэмжээг Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр ахмадуудад биеийн жин, биологийн нас тодорхойлж, цусны даралт хэмжиж, идэвхтэй хөдөлгөөн, зохистой хооллолтын талаар зөвлөгөө өглөө. Мөн алхалт, гүйлт, аялалаар эрүүл мэндээ бэхжүүлсэн шилдэг ахмад, зохион байгуулагч 9 хүнийг алхалт хэмжигч, цусны даралтын аппаратаар шагнаж урамшууллаа.