Хөдөлмөрийн яам, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилгын салбарын ажил олгогч, инженер, ХАБЭА хариуцсан ажилтан оролцсон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай “Хуулийн хэлэлцүүлэг”-ийг 2014 оны 09 сарын 30 өдөр Хан-Уул дүүргийн “Иргэний танхим”-д зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн харилцаа бодлого зохицуулалтын газрын Дарга Б.Алимаа, Хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн харилцаа бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Б.Нарангарав, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Алтанцэцэг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн улсын ахлах байцаагч Ц.Энхсайхан, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн, “Каритас чех” олон улсын байгууллагын төлөөлөл, МСҮТөв, Хан-Уул дүүргийн барилгын салбарын аж ахуй нэгж байгууллагын 35 захирал, инженер, ХАБЭА-н ажилтан оролцлоо.



• ХАБЭА-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга Хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн харилцаа бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаа
• Нийслэлийн мэргэжлийн хянгалтын газраас Барилгын салбарт дахь ХАБЭА-ын бодлого чиг хандлага Нийслэлийн мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн улсын ахлах байцаагч Ц.Энхсайхан нар тус тус мэдээлэл хийлээ.
ХУД ЗДТГ