МУ-ын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны тэмцээн энэ жил 22 дахь удаагаа амжилттай зохиогдож байна. Тэмцээний эхний шалгаруулалт 10 сарын 09-нд ХУД-ийн соёлын ордонд болж өнгөрлөө. Тэмцээнд тус дүүргийн 12 сургуулийн 757 сурагчид нийт 28 найрал дуугаараа оролцлоо. Тэргүүн байрыг 52-р сургуулийн "Нарны дуулал" хамтлаг, 2-р байр 18-р сургуулийн "Матёшка- хамтлаг, 3-р байр ЦГЦС-ыг "Цуурай" хамтлаг тус тус эзэлж, Шилдэг удирдаачаар ЦГЦС-ын А.Саруул багш, Шилдэг найруулгаар 52-р сургуулийн Л.Оюунчимэг нар шалгарлаа. Тэмцээний 2-р шат нийслэлийн хэмжээгээр 10-р сарын 17-нд Хүүхдийн ордонд явагдах юм байна.
ХУД ЗДТГ