2014 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 10.00 цагийн байдлаар:
Дэлхий дахинд:
Эбола вируст халдвар дэлхий дахинд
2014 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар Либери, Гвиней, Сьерро-Леон, Нигери, Сенегал, БНАКУ, АНУ, Испани улсад Эбола вируст халдвараар нийт 8105 хүн өвчилж, 3908 (48%) нас барсан байна. Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 401ажилтан өвчилж, 232 (58%) нас барсан байна.
Эбола вируст халдвар Испани улсад
2014 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ДЭМБ-д Испанийн Олон улсын эрүүл мэндийн дүрмийн үндэсний зохицуулагч байгууллагаас нэг хүн Эбола вируст халдвараар өвчилснийг албан ёсоор мэдээллээ.
Өвчтөн 44 настай, эмэгтэй. Испани улсын Мадрид дахь Ла-Паз-Карлос 3-р эмнэлэгт сувилагчийн туслах хийдэг.
2014 оны 09 дүгээр сарын 22-нд Африкийн Сьерро-Леон улсаас эх орондоо ирж, 09 дүгээр сарын 25-нд нас барсан Эбола вируст халдвараар өвчилсөн өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд оролцож байсан бөгөөд өвчтөнтэй 2 удаа харьцахдаа хувийн хамгаалах хэрэгслийг өмссөн гэж мэдэгджээ.
Түүний нөхөр болон эмнэлгийн тусламж үзүүлсэн эмнэлгийн хавьтлыг хяналтад авсан байна. Ойрын хавьтлыг илрүүлэх болон өвчтөнийг ямар замаар халдвар авсныг илрүүлэхээр судалж байна.
Африкаас өөр улс оронд хүнээс хүнд дамжсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: www.who.int
Шуурхай удирдлагын төв