MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Данида” төслийн танилцуулах уулзалт боллоо

    “Данида” төслийн танилцуулах уулзалт боллоо

    2014-10-09
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Мари Стопс олон улсын байгууллагаас гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулах зорилготой “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх, үр хөндөлтийн эрсдлээс сэргийлэх” Данида төслийг Монгол улсад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэн байна.

    Уг төслийн танилцуулах уулзалтыг Эрүүл мэндийн яам, Мари Стопс олон улсын байгууллага, “Данида” төслийн баг хамтран өчигдөр /2014.10.08/ Эрүүл мэндийн яамнаа хийлээ.

    Уулзалтад ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа, “Данида” төслийн бодлого, хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Цэвэлмаа болон эх барих эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг эмч, мэргэжилтнүүд оролцов.

    Энэхүү төсөл нь 2,5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Монгол улсын хэмжээнд жирэмслэхээс хамгаалах эм хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэхийг зорьж байгаа ажээ.

    Төслийн хүрээнд хүн амын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийг сайжруулахыг тулд хэд хэдэн чиглэлээр ажиллахаар төлөвлөсөн байна. Үүнд:

    - Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний талаарх бодлого, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

    - Үйлчлүүлэгчийн нөхөн үржихүйн эрхийг хангах, мэдээлэл авах, сонголт хийх боломжийг нэмэгдүүлэх,

    - Чанартай тусламж, үйлчилгээ, Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх,

    - Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний стандарт, удирдамжийг хэрэгжүүлэхэд бодитой дэмжлэг үзүүлэх,

    - Эх, нярайн эндэгдлийг бууруулах,

    - Мянганы хөгжлийн тав дахь зорилтыг биелүүлэхэд дэмжлэг үзүүлэх,

    - Улсын хэмжээнд Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн түгээлтийг өргөжүүлэх зэрэг ажлуудыг төслийн хугацаанд хийнэ.

    Танилцуулах уулзалтаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн мэргэжилтэн Н.Болормаа “Монгол улсад эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн өнөөгийн байдал”, “Данида” төслийн бодлого, хамтын ажиллагаа хариуцсан менежер Б.Цэвэлмаа “Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн хүртээмж, хэрэглээг нэмэгдүүлэх, үр хөндөлтийн эрсдлээс сэргийлэх” Данида төслийн танилцуулга сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    2026-02-06 16:41:00
    Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо
    2026-02-06 13:12:00
    Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана
    2026-02-05 18:27:00
    Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо
    2026-02-05 09:38:00
    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
    2026-02-04 14:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав
    2026-02-04 08:00:00
    Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
    2026-02-03 14:46:00
    Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
    2026-02-02 17:44:00
    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
    2026-01-30 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!