Нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ болон Засаг даргын урилгаар БНСУ-ын Инчон хотын Дунггу дүүргийн төлөөлөгчид ажлын айлчлал хийхээр ирсэн бөгөөд өнөөдөр төлөөлөгчдийг дүүргийн удирдлагууд хүлээн авч уулзлаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ким Ги Ин, Засаг дарга И Хын Сү нарын 16 хүн багтсан байв. Уг уулзалтын зорилго нь хоёр орны хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох явдал аж.
