MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа Түлэнхийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа Түлэнхийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа

    2014-10-03
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Өнөөдөр буюу 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатар нар Гэмтэл согог, судлалын үндэсний төвд шилжин нүүсэн Түлэнхийн төвийн үйл ажиллагаа, эмч нарын ажиллах орчин, өвчтөний тав тух, эмчилгээ, үйлчилгээний чанар, байдалтай газар дээр нь очиж танилцлаа.

    Юуны өмнө улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг Түлэнхийн төвийн асуудлыг уншигч танд эргэн нэг сануулья.

    Энэ төвийн асуудал анх 2011 оноос яригдаж эхэлсэн. Учир нь тус төвийн барилга 1950-иад онд ашиглалтад орсноос хойш зөвхөн урсгал засвараар 2011 оныг хүртэл үйл ажиллагаа явуулж ирсэн байдаг. Гэтэл МХЕГ-аас тус төвийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргаж, акталсан учраас Түлэнхийн төвийг ГССҮТ рүү нүүлгэжээ. Гэвч ариун цэврийн дэглэм алдагдаж, ачаалал нэмэгдэж байна гэсэн шалтгаанаар “Мөнгөн гүүр” хувийн эмнэлгийн байранд түрээсээр үйл ажиллагаагаа явуулах шийдийг Эрүүл мэндийн яамнаас гаргаж, өнгөрөгч 09 дүгээр сар хүртэл сарын 28 сая төгрөгийн түрээсийн төлбөр өгсөөр ирсэн.

    “Мөнгөн гүүр” эмнэлгийн захиргаанаас энэ оны 08 дугаар сарын 05-ны өдөр Түлэнхийн төвийхөнд 10 дугаар сарын 01 гэхэд байраа суллаж өгөөч ээ, бид цаашид үйл ажиллагаагаа өөрчилмөөр байна гэсэн шаардлага өгсөн. Шаардлагын дагуу эмч, мэргэжилтнүүд Эрүүл мэндийн сайдад үүссэн нөхцөл байдлыг танилцуулсан байна. Ингэхдээ түрээсийн төлбөрийг нэмээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх хүсэлт тавих, эмнэлгийн шаардлага хангах байрыг өөр газар түрээслэх, дотоод нөөц бололцоогоо дайчлан ГССҮТ-ийн байрандаа оруулж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх гэсэн 3 сонголт байгааг уламжилсан байна. Эрүүл мэндийн яамны удирдлагууд, ГССҮТ-ийн захиргаатай зөвлөлдсөний дүнд дотоод нөөц бололцоогоо ашиглан төв байрандаа оруулах шийдвэрт хүрсэн.

    Харин Түлэнхийн төвийн барилгын тухайд анхны төсөвт өртөг нь 8 тэрбум төгрөгийн үнэтэй байсан бол 26 тэрбум болтлоо өссөн. Энэ онд эдийн засгийн хүндрэлтэй холбоотойгоор царцаагдсан барилгын жагсаалтад орсон. Ирэх оны төсөвт суулгахахаар ажиллаж байгаагаа ЭМЯ-ны Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатар хэлсэн. Харин газрын эзэмшлийн гэрчилгээ, бүх зүйл нь ГССҮТ-д хэвээрээ байгааг тус төвийн захирал З.Мэндсайхан мэдэгдсэн.

    ГССҮТ-ийн удирдлагууд Түлэнхийн төвийг өөрийн байрандаа оруулахдаа төлөвлөгөө гарган ажилласан. Ингэхдээ нэг эмч нэг өрөөнд, нэг дарга нэг өрөөнд байсныг өөрчлөн хуучин түргэн тусламжийн машин байрладаг байсан саравчийг ашиглан эмч нарын өрөөг нэгтгэж, лаборатори, түлэнхийн тасгуудыг шинээр байгуулжээ. Мөн зөвлөлийн хурал хийдэг өрөөгөө засаж, дөрвөн ортой, шүргүүр, ариун цэврийн өрөөтэй орчин үеийн өдрийн эмчилгээний тасгийг нээхээр ажиллаж байгаа бөгөөд 10 дугаар сарын 15 гэхэд ашиглалтад орно гэдгийг ГССҮТ-ийнхөн хэлж байна.

    Дотоод нөөц бололцоогоо ашиглаж, зөв зохион байгуулалт хийснээр 80 ортой Түлэнхийн тасаг болгон үйл ажиллагааг хэвийн явуулах өрөө тасалгааг гаргаж, үйл ажиллагааг нь жигдрүүлээд байна. Барилгын 4 бригад 45 хоногийн хугацаанд засвар үйлчилгээ хийсний хүчинд энэ тасгийг засахдаа эрчимт эмчилгээний тасаг, боолтийн өрөөг нэмэлтээр бий болгож, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бүх нөхцлийг хангажээ. Одоо Түлэнхийн төв 64 ажилтантай, 80 гаруй өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.

    Тус төв Гэмтлийн эмнэлэгт шилжин ирснээр ачаалал тодорхой хэмжээгээр нэмэгдэх хандлагатай болжээ. Өөрөөр хэлбэл ГССҮТ-д өдөрт дунджаар 300 гаруй хүн ханддаг байсан бол Түлэнхийн тасаг нэмэгдсэнээр 350-400 орчим хүн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авдаг болсон байна. Гэхдээ үүнийг эмч нараа илүү цагаар ажиллуулах байдлаар шийдэх боломжтойг ГССҮТ-ийн удирдлагууд онцоллоо.

    Түлэнхийн тасагт хэвтэн эмчлүүлэгчид тав тух сайтай, эмчилгээ үйлчилгээ илүү сайжирсныг хэлж байсан. Зарим тасагт шалны халаалтыг хүртэл тавьжээ.

    Энэ тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн ихэнх нь тогоотой хоолондоо унаж түлэгдсэн, халуун усанд шалзлагдсан, халуун савтай цайгаа татсан зэргээр түлэгдсэн байсан нь эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй, хариуцлагагүй байдалтай шууд холбоотой юм.

    “Өмнө нь багтахгүй коридороор хэвтээд тух муутай байсан бол одоо хамаагүй дээр болсон. Эмч ажилчид чадлаараа л ажиллаж байна. Түлэнхийн төвийг нүүлгэнэ, гэмтэлд засвар хийж байгаа гэхээр нь бас л шалаар хэвтэх байх гэж бодож байсан. Гэтэл тав тухтай, аятайхан болсон байна” гэж өвчтөнүүд хэлж байлаа.

    Компьютер томограф, дурангийн оношилгоо, рентген зураг авахуулахад түлэгдсэн өвчтөнүүдийг ГССҮТ рүү зөөдөг байсан бол одоо тэр хүндрэл арилжээ.

    Дүрс оношилгооны их эмч н.Тунгалаг:

    - Манай MRI оношилгоо, шинжилгээнд өдөрт 10-14 хүн шинжлүүлдэг. Толгойн оношилгоонд цаг 30 минут, хүзүү нуруу, сээр нуруу, бүсэлхий, өвдгийг 90 минут, тавхай, шагайны оношилгоог 1 цаг 20 минут хийдэг. Гадуур яригдаж байгаа шиг оношилгоо, эмчилгээний доголдол гараагүй байгаа. Боломжтой хүмүүс хувийн эмнэлэгт оношлуулж байгаа. Манайх улсын эмнэлэг гэдэг утгаараа өртөг бага учраас очер дугаар 6-10 хоног байдаг. MRI оношилгоо 210 мянган төгрөгийн төлбөртэй. Улсын хэмжээнд хамгийн хямд гэсэн үг л дээ. Аппаратны хүчин чадал бол Улаанбаатар Сонгдо, Гранд мед зэрэг эмэнэлэгт ашигладаг төхөөрөмжтэй яг адилхан үзүүлэлттэй. Компьютер томографийн шинжилгээгээр яс, харин MRI шинжилгээгээг зөөлөн эдийг оношилоход илүү үр дүнтэй. Компьютер томографийн аппарат маань гурван хэмжээсийн дагуу хэмжилтийг хийж, нарийн зүсэлтээр гаргадаг. Өдөрт 20-30 хүн толгой, нуруу, бүсэлхий, сээр нуруу, цээж, аарцагаа оношлуулдаг.

    ГССҮТ-д Монгол, Франц хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр осол гэмтлийн үеийн эрчимт эмчилгээ, яаралтай тусламж үйлчилгээг Европын түвшинд дүйцүүлэн хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Дэвшилтэд технологийн шийдэлтэй, төрөлжсөн нарийн мэргэжлийн яаралтай тусламж үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн, гэмтлийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг 24 цагт үзүүлж, стационарын хэвтэн эмчлүүлэгчдийн хэт төвлөрөл, ор болон мэс заслын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэ төсөл үр өгөөжөө өгч эхэлсэн байна. Энэ төслийн тусламжтайгаар рентген, дүрс оношилгооны сүүлийн үеийн шинэ тоног төхөөрөмжтэй болсон байна. Өмнө нь рентген оношилгоон дээр очер дараалал, хүлээгдэл чирэгдэл ихтэй байсан нь иргэдийг бухимдуулдаг байсан бол одоо энэ асуудлыг шийджээ.

    “Мөнгөн гүүр” эмнэлэгт үйл ажиллагаа явуулж байхад нарийн мэргэжлийн эмч нарийг зөөх, хоол зөөх, өвчтөн зөөх, ариутгал, угаалгын материалыг хоёр тийшээ зөөхөд урсгал зардал өндөр, өвчтөний эмчилгээний хяналт, ариун цэврийн дэглэм доголдох асуудал гарч байсан бол одоо энэ асуудал цэгцэрсэн байна. Өнгөрсөн 09 дүгээр сарын 29-ний өдөр “Мөнгөн гүүр” эмнэлэгт байр, төлбөр тооцоогоо хийгээд хүлээлгэн өгчээ.

    Олон газар нүүсэн, техникийн шинэчлэл хийгээгүйгээс зарим тоног төхөөрөмж, эд хогшил муудсан учир ирэх жилээс шинэчлэх шаардлага байгаа юм байна.

    Түлэнхийн тасгийн үйл ажиллагаатай танилцсны дараагаар ЭМЯ-ны удирдлагууд Түлэнхийн төвийн хуучин барилгын байдлыг очиж үзсэн.

    Ямартаа ч өвлийн хүйтнээс өрсөж, Түлэнхийн төвийг ГССҮТ-ийн байранд шилжүүлэн оруулж, үйл ажиллагааг нь жигдрүүллээ. Сэтгэл байвал ямар ч ажлыг богино хугацаанд чанартай хийж болдгийг, дотоод нөөц бололцоогоо зөв ашиглаж чадвал үр дүнд хүрч болдгийг ГССҮТ-ийн хамт олон энэ жишээгээрээ харууллаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!