“2014 онд худалдан авах оношлуур” ЭМЯ-Б-2014/ОН1 тоот тендерийн дагуу Монбиофарм ХХК-аас Ховд аймгийн сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд түргэвчилсэн оношлуур болон халдварт өвчнийг илрүүлэх 12 нэр төрлийн оношлуурыг хугацаандаа нийлүүлсэн байна.
Энэхүү түргэвчилсэн оношлуурын хэрэглэх арга аргачлал, лабораторийн нөхцөлд түргэвчилсэн оношлуур ашиглан шинжилгээ хийхэд гардаг алдаануудын талаарх сумын лаборант нарт зориулсан сургалтыг аймгийн Эрүүл мэндийн газарт энэ сарын 01-ний өдөр зохион байгуулж, сургагч багшаар Монбиофарм ХХК-ийн лабораторийн эмч Д.Цолмон, Монфа трейд ХХК-ийн эмч В.Төгсжаргал ажиллалаа.
Тэд онолын мэдээллийг лекцээр өгөхийн зэрэгцээ лаборант нарыг оношлуур дээр гардан үйлдэл хийлгэж дадлагажууллаа.