Эрүүл мэндийн яам, Монголын Эмнэлэгийн инженерчлэлийн нийгэмлэг, Мишээл эксо группээс хэмтран зохион байгуулсан “Эрүүл мэндийн технологи, эм, эмнэлгийн тоног төхөөрөмж-2014” үзэсгэлэнд ХААГ-ын Бараа худалдан авах ажилагааны хэлтэс, Ажил худалдан авах ажиллагааны хэлтэс оролцож ХААГ-аас зохион байгуулсан төсөл, арга хэмжээнд шалгарсан аж, ахуйнэгж, байгууллагын талаар болон ХААГ-аас 2014 онд зохион байгуулж буй ажлуудын талаар иргэд, олон нийтэд мэдээлэл, зөвлөгөө өгч ажилласан.
Энэхүү үзэсгэлэнд
• Эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид
• Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэгчид
• Эмчилгээ, оношилгооны дэвшилтэт технологи нэвтрүүлэгч байгууллагууд
• Гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдаалагч компаниуд
• Эрүүл хүнс, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалагч компаниуд
• Улсын болон хувийн эмнэлгүүд
гэх мэт нийт 120 гаруй аж, ахуй нэгж, байгууллага оролцсон.