Худалдан авах ажиллагааны газар, Дорнод аймгийн Худалдан авах ажиллагааны албатай хамтран зүүн бүсийн салбарын “албан хаагчдын зөвлөлдөх уулзалт”-ыг 2014 оны 09 дүгээр сарын 23-26-ний өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү уулзалтын үеэр 2014 онд орон нутгийн хэмжээнд зохион байгуулсан төсөл арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, орон нутгийн хэмжээнд худалдан авах ажиллагаанд тулгамдаж буй асуудлууд болон түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцлаа.