MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн түүхт ой энэ өдөр тохиож байна

    П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн 60 жилийн түүхт ой энэ өдөр тохиож байна

    2014-09-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Өнөөдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой болж байна. Тэртээ 1954 онд Төв больницоос салбарлан бие даасан эмнэлэг болон галаа асаасан “3-р эмнэлэг”-ийн үе үеийн бүтээлч, хөдөлмөрч хамт олны идэвх зүтгэлийн ачаар өнөөдөр тус эмнэлэг “Үндэсний хэмжээний лавлагаа төв эмнэлэг ” болтлоо хөгжсөн байна.

    60 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир болон холбогдох албаны хүмүүс, тус эмнэлгийн үе үеийн ажилтан, албан хаагчид оролцлоо. Эрүүл мэндийн сайд тус хүндэтгэлийн арга хэмжээнд үг хэллээ. Тэрээр, “Эмнэлэг үүсгэн байгуулагдсан 60 жилийн ойг тохиолдуулан тус эмнэлгийн тулгын чулууг тавилцсан ахмад буурлууд, хөгжил дэвшилд хөтөлсөн, үнэтэй хувь нэмэр оруулсан үе, үеийн удирдлагууд, эмч, эмнэлгийн ажилтнууд, эрдэмтэн багш та бүхэнд энэхүү түүхт ойн баярын мэндийг дэвшүүлж, хүн ардынхаа эрүүл энхийн манаанд зогсох их үйлсэд нь өндөр амжилт хүсч, эрүүл энхийг хүсэн ерөөе. Шинэчлэлийн засгийн газар байгуулагдсанаас хойш 3-р эмнэлэгт 6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар мэс заслын болон эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийг шинэчиллээ. Эмнэлгийн их засварт зориулж 4 тэрбум төгрөгийг сайдын багцаас гаргасан. Үйлчилгээний соёл, сэтгэлд нийцсэн найман үйлчилгээг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа эмнэлэг бол танайх. Үйлчлүүлэгч төвтэй, бүх шатандаа хариуцлагатай, хяналттай, эмч, эмнэлгийн ажилтнууд өндөр ёс зүйтэй, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг үзүүлж, монгол хүн бүрээ эрүүл байлгахын төлөө зүтгэж, өмнө тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлэхэд хамтдаа урагшаа гэж та бүхнээ уриалж байна” гэлээ.

    Түүнчлэн сайд ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлсан зарим ажилтан, албан хаагчдыг шагнаж, урамшууллаа.

    Тус эмнэлэг өнөөдөр 707 ажилтантай, 42 тасаг, нэгж, албадаар дамжуулан эмнэлгийн тусламж, үйлчилгээг 430 ортойгоор 17,273 өвчтөн хэвтүүлэн эмчилж, 152,203 хүнд амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн үзлэг оношилгоог хийж, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр нийт 67,420 хүнийг оношлон, 5484 хүнд мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлдэг үндэсний хэмжээний төрөлжсөн мэргэжлийн лавлагаа төв болоод байна.

    Цаашид тус төвийн хамт олон хүн амын хэрэгцээнд нийцсэн хүртээмжтэй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг • “сэтгэлд шингэсэн эмнэлэг”;

    • “дэлхийн түвшний төрөлжсөн мэргэжлийн лавлагаа, тусламж, үйлчилгээ”;

    • “эрсдэлгүй, аюулгүй, тусламж, үйлчилгээ”;

    • “эрүүл мэндийн үйлчилгээний цахим карт”;

    нэвтрүүлсэн байгууллага болох зорилтуудыг тавин ажиллаж байгаа ажээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!