“Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ыг “Хэнийг ч бүү орхигдуул: Хүн бүрт зориулсан нийгмийг дэмжье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон.
Энэхүү сарын аяны хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар, аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран удаан хугацаагаар бусдын асрамжид байгаа 4,5 дугаар бүлгийн 43 ахмад настны эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зохион байгууллаа.
Мөн өрхийн эмч нар гэрээр нь хөнгөлттэй эмийн жор бичиж, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар ахмад настнуудад гарын бэлэг гардууллаа. Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга “Ахмадын эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд хийх ажлын төлөвлөгөө болон хийгдэж байгаа ажлуудын талаар мэдээлэл өглөө.