MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Халдварт өвчинтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээг хийж гүйцэтгэлээ

    “Халдварт өвчинтэй тэмцэх” үндэсний хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээг хийж гүйцэтгэлээ

    2014-09-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 108 дугаар тогтоолоор “Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөр”, Эрүүл мэндийн сайд, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны даргын хамтарсан 2011 оны 261/101 дугаар тушаалаар 2011-2015 онд Халдварт өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг баталсан билээ. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтэд дунд хугацааны үнэлгээ хийж, Эрүүл мэндийн яамны Удирдлагын зөвлөлийн хурлаар 2014 оны 09 сарын 11-ний өдөр хэлэлцүүлэн, хурлаас гарсан шийдвэрийг холбогдох газар, хэлтэс, байгууллагт хүргүүллээ.

    Хөтөлбөрийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, хэрэгжилттэй танилцахаар Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, төрийн бус байгууллага, холбогдох албаны хүмүүстэй уулзаж, мэдээлэл авч, хөтөлбөрийн хэрэгжилттэй газар дээр нь очиж ажилласан.

    Үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийт 22 зорилтын хүрээнд 168 үйл ажиллагаа төлөвлөснөөс 2013 оны жилийн эцсийн байдлаар биелэлт 78.7 хувьтай байна. Үйл ажиллагааны төлөвлөгөөний 14.2 % буюу 24 ажил хэрэгжилтийн шатанд, 7.1% буюу 12 ажил хэрэгжээгүй байна.

    Хэрэгжээгүй ажлуудыг танилцуулбал:

      - БЗДХ-ын чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлж буй хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэдээллийн сүлжээнд хамруулах

     - Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах стратеги боловсруулах

     - Нөөцийн зарцуулалт хангамжийг хянах мэдээллийн сүлжээ байгуулах

     - Нар салхины эрчим хүчээр ажиллах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг дархлаажуулалтад нэвтрүүлэх судалгаа, туршилт хийх

     - Улаанбаатар хотын хүн амын дундах A вируст гепатит, цусан суулгын өвчлөлд нөлөөлсөн хүчин зүйлсийн судалгаа хийх

     - Зарим нянгийн өсгөврийг хуурайшуулах аргыг практикт нэвтрүүлэх судалгаа хийх

     - Хулгана тахал өвчний тархалтын судалгаа хийх

     - Анаплазмоз, эрлихиоз өвчний үүсгэгчийн тархалтыг судлах

     - Тарваган тахлын үүсгэгчийн ийлдэс судлал, рекомбинант оношлуурын судалгаа хийх

     - Тарваган тахал, боом, лептоспироз, хулгана тахал оношлох хуурайшуулсан тэжээл бэлтгэх туршилт хийх

     - Хачигт халдвар, Ку чичрэг, лептоспироз, хумхаа, өрнөд Нилийн халуурал, ям, хуурмаг сүрьеэ өвчний оношлогоо, эмчилгээний стандартыг шинэчлэн боловсруулах

     - Томуу, томуу төст өвчин, нянгийн тандалтын стандартыг шинэчлэн боловсруулах зэрэг болно.

    2013 онд улсын хэмжээнд 30 төрлийн халдварт өвчний 37.320 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад 5.985 тохиолдлоор буурсан буюу 10.000 хүн амд 132.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 21.3-аар буурсан байна.

    Улаанбурхан өвчнийг таслан зогсоосон, А вируст гепатит, цусан суулга, улаанууд, сальмонеллёзийн өвчлөл зорилтот түвшиндээ хүрсэн тодорхой үр дүнтэй боловч гахай хавдрын өвчлөл зорилтот түвшинд хүрээгүй ба нийт халдварт өвчний дотор 14.1 хувийг эзэлж байна.

    2013 онд бүртгэгдсэн гахайн хавдрын өвчлөлийн 5268 тохиолдолын 82,5 хувийг сургуулийн насны хүүхдийн өвчлөл эзэлсэн байна. Иймд гахайн хавдрын дэгдэлтээс сэргийлэхийн тул салбар хоорондын уялдаа холбоог нэгтгэн үе шаттай арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Боловсрол шинжлэх ухааны яамтай нягт ажиллан ЕБС, цэцэрлэгийн насны хүүхдүүдэд онцгой анхаарч урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна.

    Сүрьеэгийн түрхэц эерэг шинэ тохиолдлын эрт илрүүлэлт, эдгэрэлт сайжирч, сүрьеэгийн эдгэрэлтийн хувь нэмэгдэж, нас баралтын түвшин 2013 оны байдлаар дэвшүүлсэн зорилтын хүрээнд байгаа нь хэрэгжүүлсэн үйл ажиллагаа үр дүнтэй байгааг харуулах боловч ОЭДС нэмэгдэж буй нь чанарын хувьд онцгой анхаарал татаж байна.

    2013 оны байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 14.904 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 39.9%-ийг эзэлж, өнгөрсөн онтой харьцуулахад 10 000 хүн амд 1.5-аар нэмэгдсэн байна. Нийт өвчлөлийн 41.9%-ийг тэмбүү өвчин, 32.5%-ийг заг хүйтэн, 25.4%-ийг трихомониаз, 0.2%-ийг ХДХВ/ДОХ тус тус эзэлж байна.

    Сүүлийн 3 жилийн байдлаар төрөлхийн тэмбүүгийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд 2013 онд нийт 26 тохиолдол бүртгэгдсэнээс Баян-Өлгий аймаг-1, Дорнод аймаг-4, Орхон аймагт 3, Өвөрхангай аймагт 3, Хэнтий аймаг-1 Улаанбаатарт -14 тохиолдол гарсан байна.

    Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийтдээ 2011, 2012 онуудад Засгийн газраас 9.7 сая, Олон улсын байгууллагаас 13.6 сая төгрөг нийт 23.3 сая төгрөгийн санхүүжилт тусгагдсан. Үүнээс 2012 онд Засгийн газраас 4 сая, Олон улсын байгууллагаас 688.581 мянган төгрөгийн санхүүжилт тус бүрт хийгдсэн байна.

    БЗДХ/ХДХВ/ДОХ-оос сэргийлэх, тусламж үйлчилгээний үндэсний хариу арга хэмжээнд жилд ойролцоогоор 5 тэрбум гаруй төгрөг /2011, 2012 оны Засгын газар, төрийн бус байгууллагуудаас оруулсан санхүүжилтын судалгаагаар/ зарцуулагдсан бөгөөд үүний 30% -ийг улсын төсвөөс, 70%-ийг олон улсын байгууллагын санхүүжилт эзэлдэг, БЗДХ-ын эмийг 100 хувь, оношлуурын 30 хувийг Глобаль сангийн төслөөр хангасан байдаг. ХДХВ/ДОХ,БЗДХ-ын эмчилгээний зардлыг санхүүжүүлэгч Глобал сангийн санхүүжилт 2015 оноос зогсох тул засгийн газрын санхүүжилтийг энэ чиглэлд батлуулах, эсвэл эмчилгээний зардлыг улсын төсөвт суулгах зайлшгүй шаардлага тулгарч байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!