Хан-Уул дүүргийн Тохижилт үйлчилгээний төв 2014 оны 09-р сарын 19,20,21-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрийн сэнс толгойд сүүлийн 10 жилийн турш хуримтлагдсан хур хог хаягдлыг хүн хүч машин техникээ дайчлан ажиллуулж авто баазаас 9 хог тээврийн машин 1 ковш 10 жолооч, 9-н ачигч, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэй цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн их цэвэрлэгээндХан-Уул дүүргийн “Эко бүлэг”-ийн 21 хүн, Хан-Уул дүүргийн 13-р хороонд үйл ажиллагаа эрхэлдэг компаниудаас 09-р сарын 19,20,21-ний өдрүүдэд 1 ковш 2 хово маркийн автомшин 3 жолооч, 13-р хорооны ажилчид болон хорооны Засаг дарга Э.Бүрэнтөгс нар хамтран ажиллалаа. Их цэвэрлэгээний үеэр нийт 171 рейсээр 1031,5 тн хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.
ХУД ЗДТГ