2014 оны 9 дүгээр сарын 25-ний өдөр аймгуудын Засаг даргын Тамгын газрын дарга нар болон ИТХ-ын тэргүүлэгчдийн ажлын албаны дарга нар Хан-Уул дүүрэгт хүрэлцэн ирж туршлага судаллаа. Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг дүүрэгт шинээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар товч танилцуулан дүүргийн төсөв, шинээр батлагдсан журам, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар аймгуудын дарга нартай товч санал солилцлоо. Мөн дүүргийн ИТХ-ын дарга Д.Батбилэг дүүргийн ИТХ-ын үйл ажиллагааг танилцуулж ОНХСангийн хөрөнгөөр хийгдсэн ажлууд болон Иргэдийн бүлгийн үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Аймгийн дарга нар дүүргийн нэг цэгийн үйлчилгээгээр зочилж "Ухаалаг дэлгэцний" үйл ажиллагаатай танилцлаа.
ХУД ЗДТГ