MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын нээлтийн үйл ажиллагаа боллоо

    Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын нээлтийн үйл ажиллагаа боллоо

    2014-09-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинэ цогцолборын нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2014 оны 09 дүгаар сарын 25-ны өдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Су Нюнт У, ЭМЯ-ны газрын дарга нар, СЭМҮТ-ийн захирал Л.Насанцэнгэл, болон холбогдох албаны хүмүүс, тус эмнэлгийн ажилтан, албан хаагч нар оролцов.

    Эрүүл мэндийн сайд Н.Удвал уг төвийн нээлтэд үг хэлэхдээ, “2010 оноос эхэлсэн эрүүл мэндийн салбарын 26 барилга санхүүжилтгүйн улмаас өнөөдөр ашиглалтад ороогүй байна. Гол шалтгаан нь төсөвт өртөгөө нэмснээс болоод шалтгааныг нь нягтлах шаардлага гарч, хугацаа алдаж байгаа. Харин энэхүү барилгыг анхны төсөвт өртөгт багтаан, хугацаандаа, чанартай барьж өгсөн барилгын компаны нийт ажилтан, албан хаагчдад гүн талархал илэрхийлье. “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай” хууль батлагдсан. Шинэ барилга ашиглалтад орсон. Доторх тоног төхөөрөмж, тавилга, хэрэгслээр бүрэн тохижуулж өглөө. Мөн цэвэрлэх байгууламжын асуудлыг ч шийдэж өглөө. Уурын зуухны засвар үйлчилгээний асуудлыг сайдын нөөц хөрөнгөөс гаргаж шийдэж өглөө. Одоо ажиллах л үлдэж байна. Энэ хөрөнгө оруулалтын үр ашгийг дээшлүүлж, та бүхний гараас маш олон хүн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авч, эрүүл энх, сайн сайхан болоосой гэдэг ерөөлийг дэвшүүлж байна” гэлээ.

    Тус эмнэлгийн барилгын ажлыг анх 2010 оноос эхлүүлсэн бөгөөд 4 тэрбум төгрөгөөр “Шинэ барилга” компани цаг хугацаанд нь барьж, ашиглалтад оруулж өгсөн байна. Мөн доторх тавилга, тоног төхөөрөмжийг 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тохижуулсан байна. Тус төвийн олон Засгийн газар дамжаад шийдүүлж чадаагүй нэг асуудал нь цэвэрлэх байгууламжийн асуудал байсан. Тэгвэл энэ жил Эрүүл мэндийн сайдын багцаас 600 сая төгрөг гаргаж, америк технологиор цэвэрлэх байгууламжийнн асуудлыг шийдэж, гүний худаг гаргаж өгсөн байна.

    СЭМҮТ-ийнхөн шинэ цогцолбор ашиглалтад орсноор үйлчилгээний чанарт ахиц гаргаж, олон шинэ төрлийн үйлчилгээг санаачлан нэвтрүүлж байгаагаа танилцууллаа. Тухайлбал, тамхинаас гаргах лазер эмчилгээг шинээр нээсэн, төгсөлтийн дараах сургалтын өрөөг тусад нь гаргаж тохижуулсан, цахим номын сан бүхий уншлагын өрөөтэй болсон, сэргээн засах физик эмчилгээний төрөл нэмэгдсэн, ариутгал халдваргүйтгэлийн шинэ тоног төхөөрөмжтэй болсон байна.

    Ийнхүү үйлчлүүлэгчдэд ээлтэй, тав, тухтай орчин, тэгш хүртээмжтэй, чанартай төрөлжсөн тусламж, үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрэн хангагдсан СЭМҮТ-ийн шинэ цогцолбор үүдээ нээлээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
    2026-02-06 16:41:00
    Баялгийн хулгайн төлбөр барагдуулалтыг шуурхай гүйцэтгэхийг үүрэг болголоо
    2026-02-06 13:12:00
    Төв аймгийн Эрдэнэсант суманд онцгой байдлын нэгж байгуулах зардлыг ирэх оны төсөвт тусгана
    2026-02-05 18:27:00
    Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийнхөн Үндэсний баялгийн сангийн менежментийг сайжруулах талаар санал солилцлоо
    2026-02-05 09:38:00
    Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
    2026-02-04 14:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фоуадтай уулзав
    2026-02-04 08:00:00
    Дулааны тавдугаар цахилгаан станцын газар шорооны ажлыг энэ сарын 15-нд эхлүүлнэ
    2026-02-03 14:46:00
    Г.Занданшатар: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг
    2026-02-02 17:44:00
    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ
    2026-01-30 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!