MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Др.Ийнг-Ру Ло: Гепатит өвчнөөр нас барах хүний тоо ДОХ, сүрьеэгээс илүү байна

    Др.Ийнг-Ру Ло: Гепатит өвчнөөр нас барах хүний тоо ДОХ, сүрьеэгээс илүү байна

    2014-09-25
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Вируст гепатит өвчний талаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ХДХВ, ДОХ, БЗДХ, гепатитын багийн ахлагч Др. Ийнг-Ру Лотой ярилцлаа. Тэрээр “Монгол улс дахь вируст гепатитын тандалт, урьдчилан сэргийлэлт ба менежмент” сэдэвт зөвлөлдөх уулзалтад оролцохоор хүрэлцэн ирээд байсан юм.

    - Та ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн ХДХВ, ДОХ, БЗДХ, гепатотын багийн ахлагч. ДЭМБ яагаад гепатит өвчнийг тэргүүлэх чиглэлийнхээ нэг болгосон талаар хоёулаа яриагаа эхлэе?

    - Баярлалаа. Маш чухал бөгөөд сонирхолтой асуулт байна. Дэлхий дахинд вируст гепатит өвчнөөр 1,4 сая хүн нас барж байна. Энэ өвчнөөр нас барах хүний тоо ХДХВ, ДОХ, сүрьеэ, хумхаагаар нас барж байгаа хүмүүсийн тооноос хамаагүй илүү байгаа учраас ДЭМБ-аас энэ өвчинд зайлшгүй анхаарлаа хандуулах ёстой гэж үзснээр тэргүүлэх чиглэлээ болгосон. 

    - Монгол улсад ч ялгаагүй гепатит өвчний тархалт маш өндөр байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа. Ер нь энэ В, С вирусын халдвар бүрэн эмчлэгддэг болов уу?

    - Үүнийг ярихын өмнө эхлээд вируст гепатитын талаар тодорхой ойлголтыг өгөх нь зөв гэж бодож байна. Вируст гепатит нь А, В, Д, С, Е гэсэн хэд хэдэн төрөл байдаг. Энэ өвчнөөр өвдөж байгаа хүмүүсийн дийлэнх нь В, С вирусаар өвчилсөн байдаг л даа. Энэ хоёр вирус нь элэгний хатуурал, элэгний хавдарт хүргэдэг. Вакцинд хамрагдах, цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн байгууллага дахь халдвар хяналтын арга хэмжээг сайжруулах зэргээр халдвар авахаас урьдчилан сэргийлж болно. Жишээлбэл, гепатит В-ийн хувьд урьдчилан сэргийлэх вакцин байдаг. Монгол улсын хувьд энэ вакциныг нэвтрүүлээд дархлаажуулалтын маш өндөр амжилтад хүрсэн. Манай бүсийн хэмжээнд 5 нас хүртэлх хүүхдүүдийн дундах гепатитын тархалтыг 1 хувиас бага болгох 2017 он хүртэлх зорилтод хүрчихсэн байгаа.  Мөн В, С гепатитын халдварыг эрүүл мэндийн байгууллагад тусламж, үйлчилгээ үзүүлэх явцдаа тараахгүй байх, урьдчилан сэргийлэх чиглэлээр маш олон ажил хийгдсэн. Архаг В, С гепатиттай хүмүүст зориулсан эмчилгээ ч байгаа. В гепатитын эмчилгээнд ХДХВ/ДОХ-ын халдварыг эмчилдэг Тенофовир эмийг хэрэглэдэг. Энэ эмийг хэрэглэснээр элэгний хатуурал, элэгний хавдар болохоос урьдчилан сэргийлж болдог. Одоогийн байдлаар гепатит С вирусыг эмчлэх үр дүн сайтай хэд хэдэн эм байгаа ч вакцин байхгүй тул анхаарал татсан асуудал хэвээр байна. 2008 онд олон улсын элэг судлалын сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанаас харахад 2003-2005 оны мэдээллээр С вирусын халдварын тархалт 15 орчим хувьтай байсан. Халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй орчинд тарилга хийлгэх, мэс засал, ажилбар хийлгэх, шүдний эмчилгээнд хамрагдах нь халдвар авах гол нөхцлийг бүрдүүлдэг. Үүнээс сэргийлэхийн тулд халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх нь маш чухал. Азийн хөгжлийн банкны 30 сая долларын хөнгөлөлттэй зээлээр тусгай төсөл хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэх нь зүйтэй болов уу.

    - Гепатит В вирус вакцинтай учраас аюул багатай байх. Тийм үү?

    - Вакцин хийлгэсэн хүүхдүүдийн хувьд В гепатитаас айх зүйлгүй. 

    - Таниас гепатит С вирусыг эмчлэх шинэ эмийн талаар сонирхмоор байна?

    - Гепатит С вирусын эсрэг шинэ эмүүдээр 3 сарын хугацаанд 90 хүртэлх хувийн үр дүнтэй эмчилнэ гэж байгаа. Энэ төрлийн эм дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад бүртгэгдсэн байгаа боловч Азийн нэг ч оронд хараахан бүртгэгдээгүй байна. Гепатит С вирусын эмчилгээ нь маш өндөр өртөгтэй байдаг болохоор бүх орнуудын хувьд тулгамдсан асуудлын нэг болсон гэхэд хилсдэхгүй. 

    - Таны бодлоор манай улсад гепатитыг эмчлэх хамгийн үр дүнтэй ямар эмчилгээг нэвтрүүлэх боломжтой гэж харж байна?

    - Эмчлэх эмийг хэдийнэ бүтээчихсэн. Зарим төрлийн эм нь Монгол улсад хэрэглэгдэж байгаа. Гэвч санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан цөөхөн тооны хүмүүс л эмчилгээнд хамрагдаж байна. Цаана нь эмчилгээ шаардлагатай сая сая хүн байгаа шүү дээ. Бидэнд мэдээлснээр танай улсын хувьд ХӨСҮТ-д одоогийн байдлаар дөнгөж 30 хүн л эмчилгээнд хамрагдаад байгаа бөгөөд цаана нь 200 мянган хүнд эмчилгээ шаардлагатай гэсэн. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар элэгний вирусыг эмчлэх тал дээр эрчимтэй ажиллаж байгаа болохоор үр дүнтэй эмчилгээ нэвтрүүлэх боломжтой гэж бодож байна. Мэдээж санхүүгийн эх үүсвэрийг бэхжүүлэх, эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн биеийн байдлыг эргэж хянах хяналтын тогтолцоо зэргийг сайжруулах шаардлагатай.

    - Манай улсад сүүлийн үед гепатит С вирусын халдварыг 5 жилийн хугацаанд устгаж чадна гэх яриа сонсогдох боллоо л доо. Ер нь энэ С вирусын халдварыг 5 жилийн хугацаанд устгах боломж хэр байна вэ?

    - Энэ их чухал асуулт байна. Таны асуултад хариулахын тулд би тэмбүү өвчний жишээг яримаар байна л даа. Бид маш сайн мэддэг өвчин шүү дээ. Бас эмчлэгддэг өвчин. Тэмбүүг эмчилдэг пенициллинийг 1929 онд анх нээсэн байдаг бөгөөд ихэнх тохиолдолд нэг удаагийн тарилтаар бүрэн эмчлэх боломжтой. Эмчилгээ нь байгаа болохоор энэ өвчнийг бүрэн устгаж болно. Гэвч өнөөг хүртэл тэмбүү устаагүйгээр үл барам Азийн хэд хэдэн оронд дэгдэлт дахин сэргэж, нэмэгдэх хандлагатай болоод байна. ХДХВ-ын халдвар тархаж эхэлснээс хойш 30 жил өнгөрч, энэ хугацаанд маш их хэмжээний хөрөнгө хүч зарцуулсан. Урьдчилан сэргийлэх арга хэмжээг эмчилгээтэй хослуулснаар энэ халдварын тархалтыг таслан зогсоож чадна гэж бодож байсан. Гэвч НҮБ-ын ДОХ-ын хөтөлбөрийн 2012 оны мэдээллээс харахад 4,7 сая хүн ХДХВ-ын халдвар тээж байна. Мөн жил бүр 260,000 хүн ДОХ өвчнөөр нас барж, 350,000 хүн энэ халдварыг шинээр авч байна.  Өнгөрсөн хугацаанд ХДХВ-ын халдвараас авсан сургамж, туршлагыг гепатитын эмчилгээнд нэвтрүүлж болох юм. В, С гепатитыг эмчилж чадвал бид элэгний хатуурал, элэгний хавдраас сэргийлэх боломжтой болно. Тухайлбал, эмчилгээний стандарт удирдамжийг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээтэй хослуулан хэрэгжүүлэх, эмчилгээний өртөг зардлыг бууруулах арга замыг тодорхойлж, томоохон хэмжээний хуримтлал, сан бүрдүүлэх санаачлагыг бий болгох, халдвар тээгчдийг илрүүлэх, тусламж, үйлчилгээнд хамруулах, хянах туршилтын төслүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл В,С гепатитын халдвартай хүмүүсийн дийлэнх нь өөрсдийгөө халдвартай гэдгээ мэддэггүй явдаг. Оношлогдсоны дараа тэдгээр хүмүүийг эмчилгээнд хамруулах, хянах, эрүүл мэндийн ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх хэрэгтэй. Бас эмчилгээний чанарыг хянах тогтолцоог нэвтрүүлэх нь чухал. Ер нь гепатит өвчнийг устгах боломжтой. Гэхдээ бид нэг зорилгын төлөө хамтарч ажиллах хэрэгтэй.

    - Софосбувир гепатит С вирусын 1б хэв шинжийг эмчилж чадах уу?

    - Софосбувир нь шинэ бүтээгдсэн вирусын эсрэг шууд үйчлэл бүхий эм. Пегинтерферон, робавиринтэй хавсарсан 3 эмийн хослолоор эмчлэхэд 90 хувийн үр дүнтэй. Харин цөөн тооны зарим судалгааны дүнгээр интерферонгүйгээр 70 хүртэлх хувийн үр дүнтэй гэдэг. 

    - Софосбувирыг үйлдвэрлэгч Гилеад компанийн “Хүртээмж” хөтөлбөрийн талаар та сонссон уу?

    - Ер нь ДЭМБ-аас эмчилгээний үнэ өртгийг бууруулах аливаа санаачлагыг дэмждэг. Гэхдээ энэ эмийн зардлыг бууруулах асуудал нь өөрөө их бэрхшээлтэй л дээ. 

    - ДЭМБ-ын зүгээс улс орнуудын Засгийн газарт гепатит өвчнийг хянахад хэрхэн дэмжлэг үзүүлдэг вэ?

    - ДЭМБ гепатитын хөтөлбөрийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Манай бүсийн түвшинд хөтөлбөрийн үйл ажиллагаанд эмчилгээ, тусламж, үйлчилгээний асуудлыг тусган 2014 онд өргөжүүлсэн. 2014 оны 05 дугаар сард ДЭМБ-ын Нэгдсэн чуулганаас вируст гепатитыг нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал мөн гэж дүгнэсэн. Улс орнуудад гепатит өвчний тандалт судалгаа, тусламж, үйлчилгээний чиглэлээр арга зүйн зөвлөгөө өгөх бүрэн боломжтой. Тиймээс энэ чиглэлээр ажилладаг мэргэжлийн зөвлөхүүдээ Монголд авчирч, санал бодлоо солилцож байна. 

    - Иргэдийн хувьд мэдээ, мэдээлэл дутмагаас болж аливаа өвчнийг тусах нь түгээмэл байдаг. Түүнээсээ болоод эрүүл мэнд, эдийн засгийн хувьд эрсдэл хүлээдэг. ДЭМБ-ын хувьд иргэд болон эрүүл мэндийн байгууллагын ажилчдыг хэрхэн мэдээ, мэдээллээр хангадаг вэ? Ялангуяа хэвлэл, мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийт мэдээлэл авдаг болсон?

    - ДЭМБ хэвлэл мэдээллийнхэнтэй нягт хамтран ажилладаг. Хэвлэлийнхэнд зориулсан сургалтуудыг зохион байгуулж, албан ёсны мэдээллийг хэвлэлийн хуудсаар дамжуулан мэдээлдэг. Хэвлэл мэдээллийнхнээс олон нийт аливаа мэдээллийг авдаг учраас тэднийг үнэн зөв мэдээллээр хангаж, сургаж байх ёстой. Харин эрүүл мэндийн ажилчдын хувьд гепатитын чиглэлээр мэргэшсэн мэргэжилтнүүдээр тал бүрийн сургалтыг зохион байгуулах нь үр дүнтэй. 

    - Ярилцсанд баярлалаа.  

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!