Шүүхийн шийдвэр гүцэтгэх ерөнхий газрын харьяа Мэргэжлийн, сургалт, үйлдвэрлэлийн төвд 33 хүмүүжигч тогооч мэргэжлээр сургалтад хамрагдаж байна. Сургалтыг Хоол зүйн шим тэжээлийн Монголын нийгэмлэгийн багш, Монгол улсын зөвлөх инженер, Хүнс тэжээл судлалын магистр зэрэгтэй Ц.Байгалмаа багшаар удирдуулан явуулж байна. 2014 оны 09 дүгээр сарын байдлаар Мэргэжлийн, сургалт, үйлдвэрлэлийн төв нь хүмүүжигчдийг мэргэжил эзэмшүүлэх сургалтад хамруулж, 329 хүмүүжигчид чадамжийн гэрчилгээ, 208 хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэх олгож, нийт 537 хүмүүжигчид мэргэжил эзэмшүүлсэн байна.