MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа боллоо

    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа боллоо

    2014-09-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудад эмнэлгийн тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа өчигдөр /2014.09.23/ Эрүүл мэндийн яамнаа боллоо.

    Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа, БХЗГ-ын дарга Я.Буянжаргал, Санхүү, эдийн засгийн хэлтсийн дарга Д.Төмөрбаатар, Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт-Од, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, эмч эмнэлгийн мэргэжилтнүүд, ханган нийлүүлэгч байгууллагын төлөөлөл оролцлоо.

    Шинэчлэлийн Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт эрүүл мэндийн салбарын үндсэн зорилтыг “Шударга өрсөлдөөн, чөлөөт сонголтод суурилсан, олон улсын стандартад нийцсэн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээ,үйлчилгээ авах боломжийг иргэн бүрд олгох” хэмээн тодорхойлж, “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр баталсан.

    Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны 169 дүгээр заалтад “Эрүүл мэндийн салбарт тоног төхөөрөмж авах хөрөнгө оруулалтын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, жилд 30.0-50.0 тэрбум төгрөгт хүргэнэ” гэж заасан бөгөөд 2014 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 22,2 тэрбум төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмж хангахаар төсөвлөсөн.

    Үүнээс дүүргийн эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлгүүдэд шаардлагатай дижитал рентген аппарат, дижитал флюрографийн аппарат, тархины бичлэгийн аппарат, ЭХО аппарат, лабораторийн, мэс заслын, ариутгал, угаалгын тоног төхөөрөмжөөр хангахаар 2,3 тэрбум төгрөг төсөвлөсөнөөс эхний ээлжийн 24 нэр төрлийн 1,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий 79 ширхэг тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэхэд бэлэн болоод байна.

    Мөн Эрүүл мэндийн сайдын 2014 оны 01 дугаар тушаалаар 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор нийслэлийн гурван амаржих газар, хүүхдийн төв сувилалд эх, нярайд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангаж байна. Үүнд: нярайн инкубатор, нярайн амьсгалын аппарат, нярайн фото эмчилгээний аппарат, судас тодруулагч зэрэг тоног төхөөрөмж багтжээ.

    2014 оны төвлөрсөн арга хэмжээний хөрөнгө оруулалтаас 9 дүүргийн 141 өрхийн эрүүл мэндийн төвүүдийг 16 нэр төрлийн 349,9 сая төгрөгийг өртөг бүхий түргэвчилсэн оношлуураар хангаад байна.

    Мөн Эрүүл мэндийн яам энэ онд “Бүтээлч 12 ажил”-ыг төлөвлөн хэрэгжүүлж байгаагийн нэг нь өрхийн эрүүл мэндийн төвүүдийг цусны даралт хэмжих суурин автомат аппаратаар ханган, иргэд цусны даралтаа өөрсдөө хянах дадлыг олгох “Бүтээлч ажил -2” юм. Энэхүү ажлын хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 82,1 сая төгрөгийн өртөг бүхий “Цусны даралт хэмжих суурин автомат аппарат”, ширээ сандлын хамт дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хангаж, цусны даралтыг зөв хянах сургалт, суртчилгаа хийгдэж байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    2025-09-09 11:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!