MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт зөвлөгөөн эхэллээ

    “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт зөвлөгөөн эхэллээ

    2014-09-24
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр Эрүүл мэндийн яамнаа эхэллээ.

    Уг зөвлөгөөнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Эрүүл мэндийн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Батлан хамгаалах яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдийн төлөөлөл оролцож байна.

    Хоёр өдрийн турш үргэжлэх энэхүү зөвлөгөөнөөр салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, харилцан мэдээлэл солилцож, ямарваа нэгэн ноцтой нөхцөл байдал үүсэхэд цаг алдалгүй, тухайн тохиолдолд нийцсэн үр дүнтэй хариу арга хэмжээг хэрхэн авах, нийгмийн эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний нэгдсэн хүрээг тодорхойлох талаар зөвлөлдөх юм.

    “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ” зөвлөгөөнийг нээж, ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргал хэлсэн үгэндээ, “Шинэ болон сэргэж буй халдвараас гадна хүнсний аюулгүй байдал алдагдах, байгалийн гамшгийн давтамж нэмэгдэх, химийн хордлого гарах зэрэг нь хүн амын эрүүл мэндэд аюул учруулсаар байна. 1970 оноос хойш Эбола вирусын халдвар, шувууны томуу, амьсгалын цочмог халтай хам шинж, H1N1, H7N9, MERS-CoV зэрэг 40 гаруй халдвар шинээр бүртгэгдэж, нийгмийн эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлж, эрсдэл учруулсаар байна. Манай улсад сүүлийн жилүүдэд томуугийн цар тахал, үер, зуд, орчны бохирдол, хүнсний аюулгүй байдал зэрэг хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй асуудлууд анхаарал татсаар байгаа. Дээрх нөхцөл байдлыг хянах, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээг авч, бэлэн байдлыг хангах асуудал бидний өмнө чухлаар тавигдаж байна. Иймд Эрүүл мэндийн яамны дэргэд Олон улсын эрүүл мэндийн дүрэм, шинэ болон сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх стратегийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн ноцтой үйл явдал, халдварт өвчний дэгдэлт, цар тахал, гамшгийн бэлэн байдал, хариу арга хэмжээг шуурхай удирдан зохион байгуулах, шийдвэр гаргагчдыг үнэн зөв мэдээллээр хангах, салбарын болон салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үндсэн үүрэгтэй Шуурхай удирдлагын төвийг байгууллаа” хэмээн онцлов.

    Аливаа байгалийн гамшиг болон бусад эрсдэлийг урьдчилан таамаглаж чадахгүй учраас бэлэн байдлын иж бүрэн тогтолцоог бүрдүүлснээр хүний амь нас, эдийн засаг, нийгэмд үзүүлэх хор нөлөөг багасгаж чадна. Бэлэн байдал, урьдчилан сэргийлэлтэд хөрөнгө оруулах нь зөвхөн хариу арга хэмжээнд мөнгө зарцуулахаас илүү үр дүнтэй.

    ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др. Су Нюунт У, Монгол улс салбар хоорондын хамтын ажиллагаагаараа манай бүсэд төдийгүй олон улсад “Жишиг” болсон улс гэдгийг цохон тэмдэглээд цаашдаа энэ байдлаа улам сайжруулахыг хүслээ. Мөн тэрээр, “Өнөөдрийн зөвлөгөөнөөр бид тохиолдолд суурилсан менежментийн тогтолцоог хэрхэн бүрдүүлэх талаар голлон ярилцана. Хамгийн чухал нь тухай тохиолдолд таарсан, цаг үеэ олсон хариу арга хэмжээг аль салбарынхан авах вэ гэдгээ мэддэг байх нь чухал. H1N1 вирусын халдвар гарахад дэлхийн ямар ч өндөр хөгжилтэй улс орны бэлэн байдал 100 хувь байсан гэвэл үгүй юм. Тиймээс өвчин гарахаас урьдчилан сэргийлэх, дэгдэлтийн дараах арга хэмжээ гэх зэргээр тогтмол эрсдэлийн бэлэн байдлыг хангах дасгал сургуулилтыг хийж хэвшүүлэх хэрэгтэй” гэв.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    2025-09-09 11:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!