Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс санаачлан ШШГЕГ-тай хамтран сэтгүүлчдэд зориулан “Шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шийдвэр гүйцэтгэгчийн эрх зүйн байдал ба шинэчлэл, хорих ял эдлүүлэх ажиллагааны өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр ХЗҮХ-нд 9 дүгээр сарын 23-ны өдөр мэдээлэл хийлээ.
Энэхүү арга хэмжээнд ШШГЕГ-ын Мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Б.Батболд, Нийгэм, сэтгэл зүйн хэлтсийн дарга, хошууч Н.Ганхуяг, Харуул хамгаалалтын хэлтсийн дарга, хошууч Ч.Мөнх-Эрдэнэ нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв.