MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Л.ДОРЖБАТ : ХУР ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЖ, ЖАЛГА БАЙСАН ГАЗРЫГ ТЭГШИЛЖ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

    Л.ДОРЖБАТ : ХУР ХОГИЙГ ЦЭВЭРЛЭЖ, ЖАЛГА БАЙСАН ГАЗРЫГ ТЭГШИЛЖ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН БАЙГУУЛНА

    2014-09-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ХУД-ийн эдийн засаг төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Доржбаттай ХУД-т хийгдэж буй дэд бүтэц, тохижилтын ажлын талаар ярилцлаа.

    ХУД 2014 онд хийгдэж буй дэд бүтэц, төлөвлөлтийн талаар хийж буй ажилталаар танилцуулж яриагаа эхлүүлбэл?  

    Энэ онд дүүрэгтээ хийгдэж буй хөрөнгө оруулалтын ажлын явцын талаар товч мэдээлэл хүргэе. Ер нь өнгөрсөн 2013 онд манай дүүрэг 170 орчим тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт авч чадсанаараа нийслэлдээ тэргүүлж ажилласныг дурьдах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын ажлууд нь улс, нийслэл, дүүргийн гэсэн 3 төрлийн хөрөнгө оруулалтаар санхүүждэг. Энэ жил дүүргийн хувьд томоохон бүтээн байгуулалт, зам засварт ихээхэн ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Шувуун фабрик-Биокомбинатын 22,5 км зам, Яармагийн 13,5 км зам, Богд-Уулын арын зам, Сонсголонгийн зам зэрэг томоохон замууд тавигдаж ажил дуусах шатандаа явж байна. Гудамж төслөөр дүүргийн арын Атар өргөөгийн уулзвараас АПУ-ын уулзвар хүртэл 500м замыг 7 сарын 25-аас 8 сарын 21-ны хооронд богино хугацаанд ашиглалтанд оруулсан. Мөн 120 мянгатын явган хүний гүүрэн гарц, Яармагийн түр гүүрийг ашиглалтанд орууллаа.  Концессын төрөл зүйлээр манай дүүрэгт Өлзийт буюу 14 дүгээр хороог Шувуун фабрик буюу 13-р хороотой холбосон 9,8 км замын ажил 70 хувьтай явж байна. Концессын гэрээ гэдэг нь хувийн хэвшлийнхэн мөнгөө гаргаад гүйцэтгэлийн дараагаар улсаас мөнгөө авдаг хөрөнгө оруулалтын хэлбэр. Концессоор бид яармагийн Түргэн тусламжийн 103 салбар функт төв, Эрчимийн 21 айлын байрны дахин барилгажуулалт, Био комбинатад Ахмадын сувилалын байгуулах зэрэг ажлуудыг эхлүүлээд нилээн хурдтай барилгажиж байна.

    Дүүргийн хэмжээнд энэ жил хичнээн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад орох вэ? Ашиглалтад орсон сургууль цэцэрлэг хэд байна вэ?

    Манай дүүрэгт  энэ жил 300 хүүхдийн суудалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор дүүргийн 10, 14,15 дугаар хороонд баригдах ажил гэрээ байгуулах, сонгон шалгаруулах явц дээр явж байна. Зайсангийн 32-р сургууль өнгөрсөн оноос үйл ажиллагаа нь хаагдсан ч улсын концессын жагсаалтанд ороод гүйцэтгэгчидтэйгээ гэрээ байгуулах шатанд явж байгаа бөгөөд 640 хүүхдийн шинэ сургууль баригдах юм. Мөн 10 дугаар хороонд 150 ортой хүүхдийн цэцэрлэг дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар баригдаж энэ оны 11 сард ашиглалтанд өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.  8-р хороонд 250 хүүхдийн ортой нийслэлийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн ажил 80 хувьтай явж байна мөн 11 сард ашиглалтанд өгнө. 13-р хороонд 100 ортой хүүхдийн цэцэрлэг улсын төсвийн хөрөнгөөр гэрээ байгуулах шатандаа явж байна. Ирэх онд нилээдгүй сургууль цэцэрлэг барихаар төлөвлөөд байна.

    2014 онд дүүрэгт хийгдэж буй тохижилтын ажил одоогоор хэдэн хувьтай байна вэ? Хичнээн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн бэ?

    Энэ жил Яармагийн 4,5,6,7,8 хороонд, Нисэхийн 16-р хорооны гэр хорооллын суурьшлын бүсийг бүтэн гэрэлтүүлэгтэй болгоход 3,3 тэрбум төсөвлөгдсөн угсралтын  ажлын явц өнөөдрийн байдлаар 70 хувьтай явж байна. 10 дугаар сарын 15 гэхэд 100 хувь хүлээлгэн өгөх юм. Дүүргийн хөрөнгө оруулалтаар 8 дугаар хороонд хур хог хаядаг цэг үүссэн байсныг цэвэрлэж жалга бүхий газрыг тэгшилж улмаар 650 гаруй сая төгрөгийн төсөвөөр томоохон цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхэлж 2015 онд бүрэн ашиглалтанд орно. Мөн 1 дүгээр хорооны 120 мянгатын автобусны буудлын хойно 1,4 тэрбум өртөгтэй “Шинэ Хан-уул”нэртэй цэцэрлэгт хүрээлэн баригдаж байна. 2014 онд Нисэхийн 7-р хороо Буянт Ухаа цогцолборын хашаанд хөлбөмбөгийн талбай бүхий спортын иж бүрэн талбайг тохижуулахаар ажиллаж байна. Нийт 460 сая  хөрөнгө оруулалт хийгдэнэ. Уг талбайд хөлбөмбөг, газрын теннис, волейбол, гүйлтийн замтай, чийрэгжүүлэлтийн хэсэгтэй, ногоон байгууламж бүхий талбай болно. Энэ нь нисэх орчим Буянт Ухаа хороололд иргэд ихээр суурьшсантай холбогдуулан иргэдийн эрүүл ая тухтай байлгах үүднээс хийгдэж буй ажил юм.

    ХУД-т орон нутгийн хөгжлийн сангийн хувиарлалт түүний зарцуулалт ямар байна вэ?

    Орон нутгийн хөгжлийн сангаас энэ жил манай дүүрэгт 2,6 тэрбум төгрөг хувиарлагдсан байгаа. 2,6 тэрбумаас төсвийн хүндрэлээр 651 сая төгрөг тасарсаны улмаас 1,9 тэрбумыг зарцуулагдахаар болсон. Үүнээс 770 сая нь цэцэрлэгийн санхүүжилтанд, 170 сая нь нийт 16 хороодыг шинээр иргэний танхимтай болгох ажилд зарцуулагдаж байна. Үлдсэн 1  тэрбум орчим төгрөгийг 16 хороодод хувааж, нийт 28 ширхэг төсөл, арга хэмжээнд зарцуулж байгаа. Үүгээр тухайн хорооны иргэдийн саналаар нийтийн эзэмшлийн зам талбай тохижуулах, худаг ус засварлах, жишиг гудамж бий болгох, тоглоомын талбай байгуулах, гүүр зам гаргах, орц хаалгаа засах гээд олон бичил төслийг хэрэгжүүлж байна. Бид мөн нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаар 1,2,3,10 дугаар хорооны нийт 12 байрны дээврийг заслаа.  Мөн 8-р хороонд 109,1 сая төгрөгөөр гэрэлтүүлгийн ажил хийгдэж дууссан байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн ажлын саналыг дүүргийн 34000 орчим өрхөд жилд нэг удаа саналын хуудас тараан авч, тухайн саналуудыг хорооны ИНХурлаар эрэмбэлж хэрэгжүүлдэг нь олон нийтийн оролцоог шууд хангадаг. Манай дүүргийн хувьд орон нутгийн хөгжлийн сангаар 20 хүртэл сая төгрөгийн ажлыг Иргэдийн бүлгээр гүйцэтгүүлдэгээрээ улс, нийслэлд анхдагч болж явдаг. Одоогоор 50 гаруй Иргэдийн бүлэг дүүрэгт бүртгэлтэй байна.

    Мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье! 
    Бид цаашид хийж буй ажлынхаа талаар тогтмол олон нийтэд мэдээллэж байх болно.Баярлалаа. 

    Эх сурвалж: Khanuul.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!