Говьсүмбэр аймгийн Засаг даргын Тамгын газар, Сумдын Засаг даргын Тамгын газар, Залуучуудын холбооноос хамтран зохион байгуулсан “Хөдөөгийн малчин залуучуудын чуулга уулзалт”-ыг 2014 оны 09 сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн газар болон “Энхтусдэм” өрхийн эрүүл мэндийн төвийн 5 эмч мэргэжилтэн оролцож эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж, эрүүл мэндийн довтолгоо “Иргэн бүрт заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэдэд сурталчлан таниуллаа. Үүнд:
- Иргэн бүр хэвшүүлэх 21 дадлын танилцуулгас
- Гарын авлага тараах
- Хөнгөлттэй эмийн үйлчилгээс
- Гэрийн эргэлтийн тусламж зэрэг үйлчилгээг үзүүллээ.