MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » А.ОТГОНБААТАР : ХУД-Т ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 95 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА

    А.ОТГОНБААТАР : ХУД-Т ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ 95 ХУВЬТАЙ ЯВЖ БАЙНА

    2014-09-22
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    ХУД-ийн Засаг даргын орлогч А.Отгонбаатартай 2014онд хийгдэж буй ажлын талаар ярилцлаа.

    Сайхан намаржиж байна уу? Өмнө нь та хоёрдугаар улирлын ажлын тайлангаа танилцуулж, мэдээлэл өгч байсан. Хот даяараа ажил алба бужигнаж байгаа энэ үед танай дүүргээр сонин юутай байна вэ?  

    ХУД-ийн хувьд  6 сараас хойш хийгдэж буй гол ажлуудын нэг бол өвөлжилтийн бэлтгэл байлаа.  Одоогийн байдлаар бэлтгэл ажил 95 хувьтай явж байна. Өвөл болохоос урьтаж хийх ажил нь дүүргийнхээ 3 хороо болох 4,9,12 дугаар хороонд цэвдэг үүсдэг хэсгийг болон доороос нь ус гоожоод байгаа тэр асуудлуудыг нь шийдчихвэл ерөнхийдөө бэлтгэл ажил дуусч байна. Бид ХУД-ийн иргэдээ аятай тухтай өвөлжих нөхцлийг хангах үүднээс сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айлуудын халаалт, дулаалга, дээврийн засвар зэрэг холбогдох бүх тал дээр анхааран ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд орон сууцны нийт халаалтын ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлууд дуусч, жигдрэх тал руугаа орно.

    Таны ажлын чиг үүрэгт дүүргийн дэд бүтэц, хот, нийтийн аж ахуйн асуудал багтдаг. Энэ тал дээр ямар ажлууд хийгдээд байна вэ?

    Манай дүүргийн хувьд бас нэгэн гол ажил бол цэвэрлээний ажил байдаг. Тухайлбал өнгөрсөн 8-р  сард хоёр улсын ерөнхийлөгч манай улсад айлчлахтай холбогдуулан “Улаанбаатар Нэгтгэл” ХХК-тай хамтран цэвэрлэгээний ажлуудыг хийж дууссан. Хоггүй цэвэр дүүрэгтэй байхын тулд дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтран 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр компанит ажил өрнүүлж дууслаа. Тус бүрэлдэхүүнд манай хөдөлмөрийн хэлтсийн харъяа “Эко ногоон бүлэг” болон дүүргийн тохижилт үйлчилгээний төвтэй хамтран цэвэрлэгээний ажлыг сайн хийсэн. Мөн нисэх, яармагийн төв зам дагуу байрлаж буй байгууллагуудад албан шаардлага хүргүүлж, тухайн байгууллагын гадаах хашаа, хайсыг янзалж, цэгцлэх үүргийг өгсөн юм. Ингэж арга хэмжээ авсанаар хашаа хороогоо цэгцлэж, өнгө үзэмжийг нь харьцангуй дээр болгож чадсан шүү.

    ХУД хороодынхоо хур хогийг цэвэрлэх тохижилтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар хур хог цэвэрлэх ажил хэрхэн өрнөж байна вэ?

    Бид “Хоггүй Хороо” аяныг өрнүүлж, хороо бүрийн хур их хогыг ээлж дараатайгаар цэвэрлээд явж байна. Өнгөрсөн  8 сарын 14-18-ны өдрүүдэд Өлзийт хорооллын хур их хогыг цэвэрлэсэн. Мөн 9 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд 13-р хорооны олон жилийн хур хогыг цэвэрлэх компанит ажил өрнөж дууслаа. 13-р хорооны хувьд нэг онцлогтой. Учир Азийн Хөгжлийн сангаас дүүрэг бүрээс нэг хороог сонгон Жишиг хороо болгож байгаа. Энэ хөтөлбөрт бид  13-р хороо буюу Яармагийн хэсгийг оруулсан юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд тус хороог хоггүй болгох тал дээр анхаарч байгаа ч, дүүргээс давхар цэвэрлэгээний ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Дээрх компанит ажлуудын талаар бид иргэддээ тогтмол www.khanuul.mn вэб сайтад тухай бүрт нь дэлгэрэнгүй мэдээллэж байгаа.

    Таны хариуцдаг ажлыг чиг үүргийн хүрээнд 2014 онд хийгдэж дуусахаар төлөвлөсөн томоохон ажлуудаас дурьдвал?

    Манай ХУД дээр нийслэлийн хөрөнгө оруулалт, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалтаар, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт гээд 4 төрлийн хөрөнгө оруулалтаар тохижилт, үйлчилгээний ажлууд хийгдэж байна. Ажлын хүрээнд энэ жил тохижилтын ажилд түлхүү анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд одоогоор тохижилтын ажил 30 хувьтай явж байна. Миний ажлын бас нэг чиглэл бол худалдаа үйлчилгээ түүний хяналт гэж хэлж болно. Дүүргийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээний газрууд шөнийн 12 цагаас хойш согтууруулах ундаа зарах, тамхи борлуулах явдал гарч байгааг дүүргийнхээ холбогдох хэлтэс, албадтай хамтран хяналт шалгалтаар илрүүлж  хэд хэдэн үйлчилгээний газруудад зохих шатны арга хэмжээг авч ажиллалаа. Дүүргийнхээ цагдаагийн 1, 2-р хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн гаралт бөгөөд түүнийг хэрхэн бууруулах ажлын зохион байгуулж ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Мөн нийслэлийн захирагчийн ажлын албанаас автобусны буудлууд дээрх ТҮЦ-үүдийг холдуулж, ТҮЦ-гүй байх бодлого баримтлаж байна. Бид газрын албатайгаа хамтран нэг загварын ТҮЦ-дийг боломжит газруудад нь байршуулах ажил төлөвлөгдөөд явж байна.

    Мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!

    Бид цаашид хийж буй ажлынхаа талаар тогтмол олон нийтэд мэдээллэж байх болно. 

    Эх сурвалж: Khanuul.mn

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!