“Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор 09 сарын байдлаар “Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг “Баруун Зуунмод” өрхийн эмнэлгээс Зуунмод сумын 2787 өрхөд тараагаад байгаа нь нийт айл өрхийн 62 хувийг эзэлж байна.
“Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын талаар 21 самбар, 80 ширхэг плакат, уриалга хийж, томоохон албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийн ажлын байранд тавин, гадна гудамж талбайд төв зам дагуу 42 ширхэг самбар байрлуулж, 3 удаагийн өдөрлөгөөр сургалт сурталчилгааг 21 төрлөөр зохион байгуулж, санамж зөвлөмж 10000 ширхэгийг хэвлүүлэн давхардсан тоогоор дээрх арга хэмжээнүүдэд 800-гаад ард иргэдийг хамруулаад байна.