Монгол Улсын Боловсролын Их сургуулийн оюутны IV дотуур байранд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч Б.Энхтамир “Сүрьеэ өвчний тухай ерөнхий ойлголт”, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмч Ж.Гантулга “Эрүүл идэвхтэй амьдрал Эрүүл сэтгэцээс эхтэй”, “Үе тэнгийн дарамт шахалт” гэсэн сэдвүүдээр оюутнуудад хичээл зааж, зөвлөгөө, мэдээлэл өглөө.