НЭМҮТ-өөс “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг нийгмийн бүх түвшинд өрнүүлэх ажлыг 09 дүгээр сарын 19-нөөс 29-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. 
 НЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийн зөвлөх Г.Цэцэгдарь, Нийгмийн эрүүл мэндийг дэмжих албаны дарга П.Болормаа нар “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлгийг явуулах болсон шалтгаан, гарах үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. 
Хэвлэл мэдээллийн байгууллагынхан, сэтгүүлчид өөрсдөө “Архины хортой хэрэглээг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн төслийн хэлэлцүүлэгт биечлэн оролцож, хөтөлбөрийг боловсронгуй болгоход дуу хоолойгоо нэгтгэх шаардлагатай байгаа юм. Сэтгүүлчдийн оролцоотой хэлэлцүүлгийг энэ сарын 30-ны өдөр НЭМҮТ-ийн сургалтын танхимд зохион байгуулахаар бэлтгэж байна. 
                            
                        