Элэгний В, С вирусын эмчилгээ, оношилгооны тулгамдсан асуудлаар ДЭМБ, ЭМЯ хамтран 2014 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуралдсан.
Тус хурлын үеэр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийг санаачилж танилцуулсан бөгөөд дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөхүүд өндрөөр үнэлж, сайшаагаад анхаарах зүйлүүдийн зөвлөмж болгон өгөхөөр болсон билээ.
Тэгвэл 2014 оны ёсдүгээр сарын 19-ны өдөр тус байгууллагын зөвлөхүүд Элэгний С вирусыг устгах үндэсний хөтөлбөрийн зөвлөмжийг дэд сайдад гардуулсан юм.
Дэд сайд ДЭМБ-ын зөвлөхүүдэд хандан “Элэгний С вирусыг устгах нь Монгол улсын ард иргэдын эрүүл мэндийн байдалд онцгой ач холбогдолтой юм. Та бүхний өгсөн зөвлөмжийн дагуу бид бүхийл боломж бололцоог дайчлан хичээж ажиллах болно” хэмээлээ.