MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 29 дэх удаагийн цахим хурал ЭМЯ-нд боллоо

    “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн 29 дэх удаагийн цахим хурал ЭМЯ-нд боллоо

    2014-09-19
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Энэ удаагийн хурлыг Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа удирдан явуулсан бөгөөд ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргал, НЭМХ-ийн мэргэжилтэн Г.Соёлгэрэл, НЭМХ-ийн мэргэжилтэн Н.Цогзолмаа, Сүхбаатар аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга М.Энхтуяа болон холбогдох албаны хүмүүс, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл цахимаар оролцлоо.

    Хурлыг нээж Эрүүл мэндийн сайдын ахлах зөвлөх М.Туяа “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн ажлууд, эх, хүүхдийн эрүүл мэндийн үзүүлэлтийг сүүлийн долоо хоногийн байдлаар танилцууллаа. Манай улсад өнгөрсөн долоо хоногт 1595 хүүхэд мэндэлж, эхийн эндэгдэл гараагүй байгаа нь өмнөх саруудтай харьцуулахад хэвийн байгааг хэлж, жирэмсний хяналт, эрт нярайн үеийн тусламжийн чанарт анхаарахыг санууллаа.

    Өнгөрсөн долоо хоногт болсон онцлох үйл явдлаас дурдвал, Монгол, Швейцарийн хамтарсан “Нярайн түнхний үений дутуу хөгжлийг эрт илрүүлэх, мултралаас сэргийлэх эмчилгээ” төсөл манай улсад 2008 оноос хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийн үйл ажиллагаанд гар бие оролцсон Швейцарийн холбооны улсын иргэн, хүүхдийн эмч Раул Шмит, Томас Бауман нарыг Эрүүл мэндийн сайд Н.Удвал хүлээн авч уулзан, манай улсын эрүүл мэнд, түүний дотор нярай хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлсэн. Энэхүү төсөл нь өргөжин бусад аймаг, дүүргүүдэд үндэсний хөтөлбөр болон хэрэгжихээр болсон байна.

    Мөн “Оюутны дэмжих сар”-ын аяны хүрээнд хөтөлбөрт тусгагдсан ажлууд болох цусны донор бэлтгэх, БЗХӨ-өөс сэргийлэх сургалт зохион байгуулж байгааг хэллээ.

    Эх, хүүхдийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг үнэлэх дэмжлэгт хяналтын 2 дахь үе шат эхлэсэн ба өнгөрсөн долоо хоногт 2 аймагт явагдаж байгааг дуулгалаа.

    ЗГХЭГ-аас яамдын үйл ажиллагаагаа хэрхэн мэдээллэж, сурталчилсан байдлаар нь байр эзлүүлсэн бөгөөд ЭМЯ 3-р байр эзэлсэнийг дуулгаж, цаашид хэвлэл мэдээллийн хэрэгслээр үйл ажиллагаагаа сайн сурталчилж таниулж байхыг эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад захиад, энэ чиглэлийн мэдээ, мэдээллийг ЭМЯ-ны цахим хуудсанд ирүүлэхийг хүслээ.

    ЭМЯ-ны НЭМХ-ийн мэргэжилтэн Н.Цогзолмаа хүүхдийн осол гэмтлийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр, эцэг, эхийн үр хүүхэддээ тавих хараа, хяналт суларсанаас болж ихэвчлэн усанд живэх, түлэгдэх, амьсгал бүтэх, зам тээврийн осолд өртөх зэргээр амиа алдах явдал их байгааг онцолж, анхаарал сэрэмжийг эцэг, эхчүүдэд ойлгуулж, ухуулах арга хэмжээ дутмаг байгааг хэлж байлаа.

    Мөн энэ удаагийн цахим хуралд “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн хүрээнд “Хүүхдийн хоол, тэжээлийг сайжруулахын тулд аймгийн төв, сумын бүх сургууль, цэцэрлэгийн хоол, Үдийн цай хөтөлбөрийн үйл ажиллагаанд дэмжлэгт-хяналтыг хийж, олсон амжилт,сургамж, туршлагаасаа Сүхбаатар аймгийн ЭМГ-ын НЭМХ-ийн дарга М.Энхтуяа хуваалцлаа. Өмнө нь тус аймгийн сургууль, цэцэрлэгт пүнтүүз, гоймонгоор хоол хийдэг, хятадад үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг (гоймон, пүнтүүз, хоол амтлагч) ихээр худалдан авч нөөцөлсөн, цагаан идээ, сүү хангалттай хэрэглэдэггүй зэрэг олон дутагдал байсан. Харин өнөөдөр дэмжлэгт хяналтын хүрээнд сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, тогооч, нярав нарт “Хүүхдийн зөв зохистой хооллолт” сэдвээр сургалт явуулж, эрүүл хүнсээр хангах боломжтой болсоноор эцэг, эхчүүдээс сайшаал хүртсэн хүүхдийн эрүүл мэндэд тустай ажил болсоныг дурдлаа.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    2025-09-09 11:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!