Хүүхдийн тусламжийн утас 108 нь хүүхдийн эрхийн үндсэн зарчмын дагуу хүүхэд бүр аюулгүй тайван, хүчирхийлэлгүй орчинд амьдрах эрхийг хангах механизмыг бүрдүүлэх зорилоготой цогц бодлогын хүрээнд хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах, хүүхдийн санаа бодлыг сонсох, тэдний дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэх, хүүхдийг хөгжүүлэх, хүүхдийн оролцоог хангахад чиглэсэн үйлчилгээний шинэ нэгдэл юм.
Хүүхдүүд та бүхэн өөрт чинь болон найзад чинь хамгаалал шаардлагатай үед 108 дугаарын утасруу залгаарай. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх болно.