Хүүхдийн тусламжийн 108 утасны албан ёсны сурталчилгаа эхэлж байгаатай холбогдуулан утасны дуудлага, түүний хариу үйлчилгээг уялдуулах, хамтын ажиллагааны дэг журмыг сайжруулах зорилгоор нийслэлийн дүүргийн хүүхдийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төв болон сонгосон хороодын нийгмийн үйлчилгээтэй газар дээр нь танилцаж, хамтран ажиллах асуудлаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байна.
Тус уулзалтанд хүүхдийн тусламжийн утасны зөвлөх операторууд болон Хүүхдийн төлөө үндэсний газрын ХХҮГ-ын мэргэжилтнүүд Дүүрэг, хороодын ХГБХХ-ын мэргэжилтэнүүдэд 108 утасны талаар товч танилцуулж дуудлагын дагуу хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх ажлын зохион байгуулалт, хэв маяг, туршлага, тулгамдсан асуудлын талаар хөндөн ярилцаж 108 утаснаас дуудлага шилжүүлэх, үр дүнг хянах, мэдээлэл харилцан солилцох талаар чөлөөтэй санал бодлоо хуваалцах юм.
Хүүхдийн төлөө үндэсний газар