MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » М.Уранчимэг: Элэгний С вирусийн эсрэг шинэ эм нь бүртгэлийн журмын зарим шаардлагыг хангахгүй байгаа

    М.Уранчимэг: Элэгний С вирусийн эсрэг шинэ эм нь бүртгэлийн журмын зарим шаардлагыг хангахгүй байгаа

    2014-09-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Эрүүл мэндийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн дарга М.Уранчимэгтэй элэгний С вирусийн эсрэг шинэ эмийг бүртгэх асуудлын талаар ярилцлаа.

    - 2014 оны 7 дугаар сараас эхлэн АНУ-аас элэгний С вирусын эсрэг шинэ эмийг Монголчууд хөнгөлөлттэй үнээр авах болсон тухай мэдээ гарах болсон. Энэ эм манай улсад орж ирэх ажил ямар шатандаа байна вэ?

    - Аливаа орны эмийг монгол улсын хүн амд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэглэхийн тулд “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”, ДЭМБ-ын зөвлөмж, “Эмийн талаар төрөөс баримтлах бодлого”, холбогдох хууль тогтоомжийн дагуу улсын бүртгэлд бүртгэдэг. АНУ-ын Gilead Sciences компаний элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосбувир) 400мг шахмал эмийг Канад улсын Patheon Inc үйлдвэрт гэрээгээр үйлдвэрлүүлэн Монгол улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд импортоор оруулж ирэх зорилгоор 2014 оны 07 сарын 30-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг манай яаманд ирүүлж, Хүний эмийн зөвлөлийн 2014 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар хэлэлцүүлсэн. Хурлын шийдвэрээр Sovaldi (софосбувир) 400мг шахмал эмийн бүртгэлийн материал нь холбогдох хууль тогтоомж, журмын зарим шаардлага хангаагүй тул тодруулах, сайтар судалж, дахин хэлэлцүүлэхээр хойшлуулсан.

    - Аливаа эмийг бүртгэхэд ямар шаардлага тавигддаг вэ?

    - “Эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журам”-д тухайн эмийн чанар, аюулгүй байдлыг нотлохын тулд дараах шаардлагууд тавигддаг. Үүнд:

    • Эм үйлдвэрлэгч нь “Эм үйлдвэрлэлийн дүрэм” (GMP)-ийн шаардлага хангасан;

    • Импортын эм нь гурваас доошгүй улсад бүртгэгдсэн, бүртгүүлэх импортын эм тухайн үйлдвэрлэсэн улсынхаа бүртгэлд бүртгэгдээд, экспортлогч улсдаа 3-аас доошгүй жил хэрэглэсэн байх; 

    • Эмийн идэвх, найрлага, тун, тогтвортой байдал нь шинжлэх ухааны туршилт судалгаагаар нарийвчлан тогтоогдсон;

    • Эмийн хэрэглэх, хориглох заалт, гаж нөлөө, эмийн харилцан үйлчлэл, тунгийн хязгаар нь эмнэлзүйн туршилтаар бүрэн нотлогдсон гэх мэт олон шаардлага тавигддаг. 

    - АНУ-ын элэгний С вирусын эсрэг шинэ эмийг бүртгэхэд ямар шаардлага хангахгүй байгаа талаар мэдээлэл өгнө үү?

    - Эмийн бүртгэлийн журамд тавигдах шаардлагын дагуу бүрдүүлж ирүүлсэн бүртгэлийн эмийн чанар аюулгүй байдлыг нотлох зарим баримт бичгийн талаар зөрүүтэй мэдээлэлийг ДЭМБ-аас тодруулан судлах,

    • Sovaldi (софосбувир) 400мг шахмал эмэнд 2013 онд АНУ–ын Эм, хүнсний зохицуулалтын агентлаг (FDA) бүртгэж, зөвшөөрөл өгсөн боловч зах зээлийн дараах тандалт судалгаа хийгдэж байгаа, дуусаагүй болохыг тэмдэглэсэн,

    • ”Түргэвчилсэн” бүртгэлийн тусгай шаардлагын дагуу зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт, зонхилон тохиолдох өвчний эмчилгээ, оношилгооны удирдамж болон яаралтай тусламж, сэхээн амьдруулах тасагт хэрэглэх, өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаант өвчний эмчилгээ, оношилгооны стандартад тус тус ороогүй нь бүртгэлийн журмын шаардлага хангахгүй байна.

    - Монгол улсад шинээр орж буй элэгний С вирусын эсрэг энэ шинэ эмийг манай улсын лабораторит шинжилсэн үү?

    - АНУ-ын Gilead Sciences компаниас ирүүлсэн бүртгэлийн материалын хавсралтад Монгол улсад “Access” буюу “Хүртээмж” хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэх элэгний С вирусийг эмчлэх Sovaldi (софосбувир) 400мг шахмал загвар дээжийг ирүүлээгүй тул лабораторийн шинжилгээнд хамруулах боломжгүй.

    - Манай улсад элэгний С болон В вирусын эсрэг эм хэр олон тоогоор бүртгэлтэй байдаг вэ?

    - Нийт 29 үйлдвэрлэгчийн 6 нэрийн эм бүртгэлтэй тухайлбал: Ламивудин, Тенофовир, Телбивудин, Рибавирин, Интерферон, Пегинтерферон гэх мэт. Гэхдээ элэгний С вирусын эсрэг сонгомол үйлчилгээтэй эм бүртгэгдээгүй тул дээрх Sovaldi (софосбувир) 400мг шахмал шинэ эмийг зөвхөн элэгний С вирустэй хүмүүст эмнэл зүйн сорилт туршилт хийсний дараа үр дүнг харгалзан бүртгэх асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн шинжээчдийн дүгнэлт болон хүний эмийн зөвлөлийн гишүүдийн саналаар хурлын шийдвэр гарсан.

    - Элэгний С болон В вирусын эсрэг энэ эмийг жороор олгох уу, манай улсад жорын бодлого шинэчлэлт хэрхэн хийгдэж байгаа вэ?

    - Тийм, элэгний С болон В вирусын эсрэг эмүүдийг эмчийн хяналтанд эмнэлгийн нөхцөлд эмчлэх буюу эмчийн жороор олгоно. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 228 дугаар тушаал “Эрүүл мэндийн байгууллагын хөгжил” хөтөлбөрийн хүрээнд хэрэглэгчдэд эмийг жороор олгохдоо эмийн үнээс гадна тун хэмжээ, сав баглаа боодлын зураг харагдахаар, гаж нөлөө, хэрэглэх зааврыг эм зүйн ажилтан нь шалгах боломжтой мэдээллийг агуулсан цахим жорын системийг практикт нэвтрүүлэх ажлыг судлан ажиллаж байна.

    - Ярилцсанд баярлалаа. 

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшил, МҮХАҮТ-д шилжүүлснээр төрийн дарамт, хүнд суртал буурна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцоллоо
    2025-07-01 14:06:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат болон олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзлаа
    2025-07-01 10:55:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд хоёр тал үргэлжлүүлэн анхаарч ажиллах шаардлагатай
    2025-06-30 13:38:00
    Эдийн засаг, эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах чиглэлд АНУ-тай хамтран ажиллана
    2025-06-30 13:00:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!