MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслийн талаар сэтгүүлчдэд сургалт явууллаа

    Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслийн талаар сэтгүүлчдэд сургалт явууллаа

    2014-09-17
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email
    Эрүүл мэндийн хөгжлийн төвд өнөөдөр хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд зориулан “НҮЭМ-ийн эм, хэрэгслийг нийтийн зах зээлээр хангах, эмийн зохистой хэрэглээ” сэдэвт сургалт боллоо.

    Энэхүү хурлыг Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулсан юм. Сургалтаар нөхөн үржихүйн эрүүл мэндийн хөтөлбөр, эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль тогтоомж, эмийн зохистой хэрэглээ, эмийн холбогдолтой нийгэмд гарч байгаа зар сурталчилгаа, био бэлддмэлийн талаар, Монгол Улсын хилээр орж ирж байгаа эм, бэлдмэл, төрөөс үнэгүй олгогдож байгаа эмүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой эмийн талаар мэдээлэл хийлээ.

    НҮБ-ын Хүн амын сангийн НҮЭМ-ийн асуудал хариуцсан зөвлөх Б.Шинэтөгс манай улсад хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар товч танилцуулж, нөхөн үржихүйн асуудлаар гарч буй зарим асуудлыг онцолсон.

    Тухайлбал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн гол зорилт нь эхийн эндэгдлийг бууруулах. 1990-ээд оны төвшнөөс хойш 4 дахин бууруулахаар ажиллаж байгаа бөгөөд гол стратеги нь гэр бүл төлөвлөлт юм.

    Гэр бүл төлөвлөлтөд эмэгтэй хүний эрх, нөхөн үржихүйн эрх яригддаг. 1994 оны Каирын конфенциэр гэр бүл төлөвлөлтийг хосууд хэзээ хэдэн хүүхэдтэй болох, эхийг жирэмснээс сэргийлэхэд эм хэрэгслээр хангагдах эрх зэргийг улс орон бүр шийдвэрлэнэ гэдэгт санал нэгдэж гарын үсэг зурсан байдаг аж. Эм хэрэгсэл байхгүй бол хосууд гэр бүл төлөвлөлтийг шийдэхэд төвөгтэй байдаг тул тогтвортой хангамж маш чухал. Монгол улсын аль ч өнцөгт, өрхийн сумын багийн эм хэрэгсэл байхгүй бол хосууд бүлээ төлөвлөх эрхээ эдэлж чадахгүй. Тиймээс эм хэрэгслийг тогтвортой хангах асуудалд ач холбогдол өгч 2008-2013 онд үндэсний старатеги хэрэгжүүлсэн. Одоо уг төслийг үргэлжлүүлэхээр дахин боловсруулж байгаа ажээ.

    Манай улсын гэр бүлийн хосууд нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл хангаллтай байдаг ч гэр бүл төлөвлөлтөд чиглэсэн эм хэрэгсэлийг тал хувь нь л хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. ЭМЯ-наас эм хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэхиийн тулд Эрүүл мэндийн даатгалаар жирэмснээс сэргийлэх эм хэрэгсэл авах эрхийг оруулсан байна. Даатгалаар тодорхой хувиар нийлүүлэгддэг хэдий ч ард түмэнд тодорхой ойлголт байдаггүй. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан олон нийтэд хүргэх нь илүү үр дүнтэй хэмээн үзэж сургалтыг зохион байгуулж байгаа ажээ.

    Түүнчлэн 2013 онд улсын хэмжээнд 34 эхийн эндэгдэл гарсан ба үүнээс 5 нь захаас буюу гар дээрээс ямар ч баталгаагүй үр зүлбуулах эм худалдан авснаас үүдэлтэй гэнэ. Уг эмийг эмчийн хяналтгүй, эмийн доз хэмжээнд тохируулаагүйгээс болж амиа алдсан баримт байна. Энэ асуудлаар ялангуяа оюутан залуус, өсвөр насныханд чиглэсэн нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдээлэл өгч, мэдлэг боловсрол олгох, эрүүл мэндийн эсрэг зохисгүй арга хэрэглэхээс зайсхийхэд хамтран ажиллах хэрэгтэй гэлээ.

    Хүмүүс нөхөн үржихүйн эрүүл мэндтэй холбоотой хүний амь насны асуудал яригдахад тоонд илүү анхаарлаа хандуулж, хэдэн хүн өвчилсөн, амиа алдсан гэдэгт анхаардаг. Харин бид уг асуудал юунаас болж гарсан юм. Иргэдэд зөв мэдээллийг яаж хүргэх юм. Яаж урьдчилан сэргийлэх ёстой юм бэ гэдэгт анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэв.

    Мөн энэ удаагийн сургалтаар Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын тухай, эмийн зохистой хэрэглээний талаар цогц мэдээлэл өгсөн юм.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Эмийн бүтээгдэхүүн бүртгэх журмыг өөрчлөхийг Засгийн газар дэмжлээ

    2015-01-10 05:03:21

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.10/

    2015-01-10 05:01:33

    Чөлөөт бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний нээлтэд ЭМС-ын дэд сайд Т.Болдбаатар оролцлоо

    2015-01-10 01:46:03

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2015.01.09/

    2015-01-10 01:42:24

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна/2015.01.07/

    2015-01-07 09:29:05

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.31/

    2014-12-31 04:00:45

    ЭМСЯ-ны Шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна /2014.12.30/

    2014-12-31 03:00:50

    МЭНДЧИЛГЭЭ

    2014-12-30 05:27:41

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
    2025-09-12 19:55:00
    Засгийн газар Mining AI санаачилга хэрэгжүүлэхээ хөрөнгө оруулагчдад зарлалаа
    2025-09-11 16:17:00
    Засгийн газрын гишүүдтэй хариуцлагын гэрээ байгууллаа
    2025-09-11 09:40:00
    Төмөртэйн овооны цайрын ордын тусгай зөвшөөрлийг албан тушаалтнууд хувийн компанидаа шилжүүлэн авсан үйлдлийн улмаас төрд учруулсан хохирлыг нэхэмжлэхээр болов
    2025-09-11 09:01:00
    Биржийн нүүрсний экспорт 739 мянган тонн болж, өмнөх сараас хоёр дахин өсжээ
    2025-09-10 15:21:00
    ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ
    2025-09-10 12:22:00
    Иргэдийн санал, санаачилгыг Засгийн газрын шийдвэрт тусгах D-GOV.mn цахим систем нэвтрүүллээ
    2025-09-10 12:16:00
    Мансууруулах бодис улсын хилээр оруулж ирдэг найман бүлгийг илрүүлжээ
    2025-09-09 16:52:00
    Тариалалтын талбайн хэмжээг нэмэгдүүлж, хөнгөлөлттэй зээлд хамруулахад дэмжлэг үзүүлэхийг тариалан эрхлэгчид хүслээ
    2025-09-09 11:50:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!