Хүүхдийн төлөө үндэсний газар болон Говийн бүсийн 5 аймаг оролцсон "Хүүхэд хөгжил 2014" цугларалтын оролцогчид Дундговь аймгийн "Хүүхдийн парк"-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Дундговь аймгийн тухайд хүүхдийн хөгжлийн орчныг цогцоор нь хадгалж үлдсэн цөөн аймгуудын нэг юм. Тухайлбал, хүүхдийн зуслан, хүүхдийн театр, хүүхдийн паркаа хадгалж үлдэн тогтмол ажиллуулж байна. Паркд 28 метрийн өндөртэй алсыг харагч,10 морьтой морин тойруулга,10 машинтай “Машины тулаан” гээд өвөрмөц тоглоом байгаагаас гадна. 6000 вольтын цахилгааны дэд станц, цэвэр усны байгууламж, оффисын хоёр давхар барилга, хүүхдийн цайны газар, 100 хүний суудалтай задгай театр, чулуун болон хавтан зам, талбайн ажил хийгджээ. Мөн 800 метрийн тойрогт цанын баазтай бөгөөд төөрдөг байшин, хиймэл хүрхрээ бүхий цөөрөмд багачууд хийлдэг завиар зугаална. Энд олон зуун мод бүхий ойн төгөл, зүлэгжүүлсэн талбай байх бөгөөд байгалийн таатай орчныг бүрдүүлж чаджээ.