Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Худалдаа үйлчилгээний хэлтсээс дүүргийн “Аварга үсчин, гоо сайханч-2014” тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тэмцээнийг эрэгтэй сонгомол засалт, эмэгтэй урт үсний үдшийн самналт, эрэгтэй урт үсний өдөр тутмын засалт, эмэгтэй урт үсний задгай самналт, хумс засалт, хуримын нүүр будалт гэсэн зургаан төрлөөр явуулах ажээ.
Тус тэмцээнийг үсчин, гоо сайханчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулж байгаа юм байна. Тэмцээнийг Монголын үсчин гоо засалчдын мэргэжлийн холбоо, Монголын үсчин гоо засалчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Тэмцээн энэ сарын 30-нд болох аж.
Дашрамд сонирхуулахад, тэмцээнд оролцогчдыг энэ сарын 25-ны өдөр хүртэл дүүргийн Тамгын газрын 211 тоотод бүртгэх юм. Мөн тэмцээнд оролцогч нарт сургалт явуулах юм байна.
