Дүүргийн Тохижилт үйлчилгээний хэлтэс зам талбайн бригад нь өөрсдийн хуваарийн дагуу орон сууцны дундах болон салбар замуудын цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа арчилгаа болон зэрлэг ургамалыг устгах ажлыг тогтмол хийж гүйцэтгэж байна. Нийтийн эзэмшлийн зам талбай болон салбар замуудын нийт 682000 м2 талбайн замын нуухы хог, шороог шүүрдэж цэвэрлэсэн бөгөөд Нисэх, Яармаг, Зайсан толгойн замын салбар гудамжийг долоо хоногт хоёр удаа гарч нийт 349000 м2 замын нуухыг шүүрдэж, 764000 м2 түүвэр цэвэрлэгээ хийж нийт 60 рейсээр 480 м3 хогийг ачиж тээвэрлүүллээ. Орон сууцны дундахи хогийн цэгийн хуримтлагдсан хогийг өдөр тутам авч нийт 80 рейсээр 540 м3 хогийг ачиж тээвэрлүүлсэн байна.
ХУД ЗДТГ
